📅

Сүм хийдүүдийн зөвшөөрлийг сунгалаа

🕔 2015/12/14 09:10

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар үндсэн таван асуудлыг хэлэлцсэний дотор тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сүмүүдийн зөвшөөрлийг сунгах тухай асуудал багтжээ.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд шашны 30 гаруй сүм шашны үйл эрхэлдэг гэсэн албан бус тоо мэдээ байгаа ч энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргасан 10 сүм хүсэлтээ ирүүлжээ. Тухайлбал "Сэргэн мандалт” сүм, "Дэлхийн сайн мэдээний авралын зарын Дархан Бурхан”-ы сүм, "Мариа Аусилиумын католик сүм”, "Христийн чуулганы Итгэл” сүм, "Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”, "Баярын мэдээ чуулган”, "Дархан Баптист сүм”, "Эвсэг ахан дүүсийн төлөө” сүм, "Христ Сайн мэдээ Дархан цуглаан”, "Соён гэгээрүүлэгч шашны төв” зэрэг сүмүүдийн зөвшөөрлийг сунгалаа. 

Сүм хийдүүдийн зөвшөөрлийг сунгах асуудалд Тэргүүлэгчид өөр өөрсдийн байр сууринаас хандаж сүм, хийдүүдийн зөвшөөрлийн хугацааг нэг жилээр бус харин хоёр жилээр олгох нь зүйтэй, аймгийн Татварын хэлтэс, Тагнуулын газар, Нийгмийн Хөгжлийн хэлтэс зэрэг төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг гаргаж тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй гэдэг саналуудыг ч гаргасан юм.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?