Нүдний дусаагуур дур мэдэн хэрэглэвэл өвчнөө даамжруулах эрсдэлтэй
Аденовирусийн халдвар буюу нүдний ханиад их гарч байна. Ихэвчлэн бохир гараа нүдэндээ хүргэх, нухах зэргээс халдвар авдаг.
Мөн вирусээр бохирдсон гар нүүрний алчуур, цагаан хэрэгсэл, ханиаж найтааж байгаа хүнтэй гар барих, тэврэлдэх, хэт ойрхон байснаас агаар дусал, ахуй хавьтлын замаар халдвар дамждаг.
Гол шинж тэмдэг: Нүд улайх, нулимс ихээр гоожих, нүд загатнах, торох, аргах, хавдах, гэрлээс гялбах зэрэг болно. Мөн толгой өвдөж суулгаж болно.
Хугацаа: 10-20 хоног, их халдвартай.
Эмчилгээ: Заавал нүдний эмчид үзүүлнэ. Дур мэдэн эмийн сангаас янз бүрийн нүдний дусаагуур авч хэрэглэх нь өвчнийг даамжруулж, эвэрлэг бүрхэвч гэмтэж хараанд нөлөөлөх аюултай. Харин эмчид үзүүлтэл нүдэндээ хүйтэн жин тавин хиймэл нулимс дусааж болно.
Урьдчилан сэргийлэлт:
1.Гараа тогтмол сайтар савандаж угаах
2. Бохир гараа нүд,ам, хамартаа хүргэхгүй байх
3. Амны хаалт зүүх
4. Хүнтэй хэт ойрын зайнаас харьцахгүй байх
5. Ханиаж, найтаахдаа гараараа ам, хамраа таглахгүй, алчуур салфетка хэрэглэх/ гарын шуу руу ханиаж найтаах/
6. Гар нүүрний алчуур, дэр тусдаа байх
7. Дархлаагаа дэмжих зэрэг болно.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл