📅

Нутаг чимсэн мянган оны ижилсэл

🕔 2024/07/31 23:49

Цагаан хэрэм хийгээд ойлон давлагаалах Хатан голын бадрангуй сүрээр, мөргөлдөл ба уусалцлын дунд мянган жилийг туулсныг нэгэн зүйлийн золголцол хэмээнэ

Соёлын сүлд сүнсийг уламжилж, түүхийн урт аянд газар зүйн соёлын байршлыг тогтоосныг нэгэн төрлийн зохилдлого гэлтэй. 
Газар зүйн байршлыг дагаж, хамтралцаа уусалцлын дунд үзэсгэлэнт сайхан гэр орноо хамтдаа бүтээн байгуулсныг нэгэн зүйлийн зохицол буюу.

Хот усны хэв маягаар Хятадын умард хилд үзэсгэлэнт сайхан үзэмжийн орныг зурагласныг нэгэн төрлийн зохирол гэнэ.
Эртнээс өдгөөг хүртэл уул усны үзэмждээ умард хилийн соёлын шинэ хөг аясыг чавхадсаар байгааг нэгэн зүйлийн зохилдоо гэмүй. 

        Түүх хүүрнэнэ

    Мяралзан урссан Хатан гол мянган газар татрашгүй. Үхай хотын Олом тосгоноор Өвөр Монголд урсан орж, суналзан урсаад Зүүнгар хошууны Дакөү тосгонд хүртэл Өвөр Монгол дахь 845 киломтер аяллаа дуусгадаг.

Цагаан хэрэм үргэлжлэн суналзана. Хоёр мянган жилийн турш Цагаан хэрэм Олом, Дакөү шугам дагуу Хатан голтой ханьсан золголцож, Өвөр Монгол дахь Хятадын Цагаан хэрмийн үлдэгдлээр хамгийн урт, он жилийн хувьд хамгийн бүрэн гайхамшигт үзэмжийг бүрдүүлжээ.

Үелзэх салхины аясаар онгоцны дарвуулыг бараалж, Цагаан хэрмийн үлгэр домгийг чагнана. Дакөү тосгон, Саалчин, Ширэлжтэй, Хэвтээ үхрийн тохой, Дакөү зэргээр буурал түүхийн утаа манан бүрэлзэж, Цагаан хэрэм хийгээд Хатан голын “золголцол”-ын түүхийн гайхамшгийг хүүрнэ.

Үхай бол Хатан гол Өвөр Монголд цутгасан анхны өртөө юм. Хатан гол Үхай хотыг нэвтлэн өнгөрч, 105 километр урсан аялдаг. Тиймээс Үхай хотыг мөн “усан дотроос ургасан хот” гэдэг. Түүхэнд өмнө, умардын чухал зам шугам болсны хувьд Үхай хот нь Хатан голын их тохойд чухал байр суурь эзэлж, эртний вант төрийн олонх нь энэ газар Цагаан хэрэм байгуулсан байдаг.

Маш олон түүхэн сурвалж, материалд Цагаан хэрэм хийгээд Хатан гол Үхайн нутагт золголцсон байдлыг тэмдэглэсэн юм.
- МЭӨ 214 онд Чинь Шыхуан Жянжин Мэн Тянийг умард бүс нутагт Цагаан хэрэм бариулахаар томилон, хотын хэрэм нь Алшаа уулын зүүн бэлээс Хатан голыг гатлан Үхай хотын Жүөзышань уулын бүс хүртэл үргэлжилсэн бөгөөд Жүөзышань уулыг бүхэлд нь хүрээлжээ.
- Мин улсын Чэнхуагийн 15 дугаар онд /1479 он/ цагдан захирагч Жя Жюнь “гол дагуух хэрэм” барьж шинэчилсэн байдаг. Энэхүү хэрэм нь Хатан голын зүүн эргийг даган өмнөд, умардад тархаж, нэг хэсэг нь өнөөдрийн Үхайн хил хүртэл үргэлжилжээ.
- Мин улсын Жяжингийн 15 дугаар онд /1536 он/, Шааньси мужийн гурван талт командлагч Лю Тяньхэ Хатан голын зүүн эрэгт далан барьж, Хэнчэнгийн хэрэм хүрч, голдуу Ниншягийн уулын Таолэ шяний хилд тархан, хожим нь “Таолэ урт далан” гэдэг. Цагаан хэрмийн энэхүү хэсэг нь Ниншягаас Үхай хүртэл үргэлжилж, өнөөдрийн Үхай дахь Мин улсын Цагаан хэрмийн гол цогцыг бүрдүүлсэн байна.

   Үхай дахь Чинь улсын Цагаан хэрэм ба Мин улсын Цагаан хэрэм нь Хятадын хэмжээнд маш их нөлөөтэй. Түүний хамгийн ил тод онцлог нь Хатан голтой ханьсан золголдож, харилцан хамгаалж бэхлэх үйлдлийг бүрдүүлсэн юм.

Хатан гол халгилан долгилж, мянган газар мяралзан урсана. Бугатын хилээр урсах Хатан голын усны байдал намдаж, Жянь Бүөзэньний бичсэн “Хамгийн эртний Цагаан хэрэм” гэгдсэн Жао гүрний умардын Цагаан хэрэмтэй зэрэгцэн оршиж, Алтан гүрний Цагаан хэрэмтэй азаар харгадаг. Хятадын соёлын энэхүү хоёр том тэмдэг нь уулзаж золгомогц аугаа их түүхийн хүчирхэг дууг цуурайтуулна.

МЭӨ 300 онд Байлдаант улсын долоон хүчирхэг улсын нэг Жао гүрний өөрчлөлт шинэчлэлтээр дамжин цэргийн хүч нь ихээхэн нэмэгджээ. Жаогийн хаан уулын хойд зүгт Линь Хү, Лөү Фаныг Мунь уулаас хойд зүгт  хөөж, Хатан голын харьцангуй тогтвортой олом дээр Бугат нутагт "Жюйюань" цэргийн сууринг байгуулсан байдаг. Жао гүрэн Хүннү нарыг эсэргүүцэхийн тулд тус гүрний хойд хэсэгт Цагаан хэрэм барьж, түүнийг Жао улсын хойд хэсгийн Цагаан хэрэм гэж нэрлэсэн байна.

Дүнхэ дүүргийн Саальчин суурин нь Хатан гол, Цагаан хэрмийн уулзуурт байдаг газар юм. Алтан гүрний Цагаан хэрмийн нэг хэсэг нь Далан хар уулын хойд хормойгоос Хатан голыг гатлан Далад хошуу хүртэл үргэлжлэн Саальчин балгасны Саальчин тосгонд буурь болон үлджээ. Гуаньди тосгоноос хэдхэн километрийн зайд Мунь уулын бэлд Жао гүрний Цагаан хэрмийн буурь бий.

    Он жил орчилдсоор өнөөдрийг хүртэл Бугат хотын засаг захиргааны хуваарийн газрын зургийг харвал, түүний хэлбэр дүрс нь яг л нэгэн залуу хүүхний царайг хажуу талаас нь харж байгаатай төстэй юм. Охины эгэм дээр Хатан гол, Жао гүрний хойд хэсгийн Цагаан хэрэм зэрэгцэн оршиж, давхарлан зүүсэн зүүлт шиг Хятадын үндэстний хоёр том соёл иргэншлийг нэгтгэж, эрс хатуу уян зөөлнийг хослуулан нүд гялбам гэрэл гялбаа сацруулна.

Бугат хотын соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах төвийн дарга Жан Хайбинь:
- Бугатын Цагаан хэрэм нь Хятадын үндэстний нэгэн цогц байршлыг гэрчлэв. Хэдэн мянган жилийн турш оршин тогтнож ирсэн Хятадын соёл иргэншилд Цагаан хэрэм чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй, Хатан голын хоёр эргийн газар тариалангийн соёл иргэншлийг хамгаалах үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Мяралзан урссан Хатан гол Ордос хотын Зүүнгар хошуугаар өнгөрч, олон нугалааг бүрдүүлсэн. Үүнтэй атаархан эртний Чинь, Вэй улсын үеийн хоёр хэсэг Цагаан хэрэм нь Зүүнгар хошууны уул нуруугаар хөндөлсөн сүндэрлэнэ.

Зүүнгар хошууны засгийн ордны суугаа газар Шаажин тохойгоос гарч 100 гаруй километр аялан, Зүүнгар хошууны Урх шяны Юйшүхао тосгоны зүүн талд орших Байлдаант улсын үеийн Чин гүрний Цагаан хэрмийн буурь харагддаг.

Түүхэн баримтаас үзвэл Чинь улсын Цагаан хэрэм нь Ганьсү мужийн Ниншянаас баруун тийш арван километрийн зайтай газраас эхлэн, Таохэ голын зүүн эргээс Линтао шяны хилд хүрч, дахин Өвөр Монголын Эзэн Хороо хошууны Нарийнтохой шяньд хүрээд Урхын шянгаас умард зүгт тахирлан урсаж, Бортохой шянгийн даваан шил хүрсний дараа зүүн зүгт суналзан, эцэст нь Ширэлжтэйн хойд хэсэг дэх Хатан голын баруун эрэгт хүрч нийт урт нь 1100 гаруй километр үргэлжилдэг.

Зүүнгар хошууны нутагт эртний хоёр хэсэг Цагаан хэрэм байсан. Нэг нь Байлдаант улсын үеийн Чинь улсын Цагаан хэрэм, нөгөө нь Байлдаант улсын үеийн Вэй улсын Цагаан хэрэм. Вэй улсын Цагаан хэрэм харагдахаа больсон. Харин Чинь улсын Цагаан хэрмийн үлдэгдэл ил тод хэвээр байна. Энэ газарт хоёр гүрний Цагаан хэрмийн туурь 125 хэсэг байгаа гэж Лю Вэйжюнь хэлэв.

Ширэлжтэй бол үлгэр түүхтэй эртний хот. Зүүнгар хошууны Ширэлжтэй шянгийн Овоонтохой тосгонд байрладаг. Арван хоёр хотоос бүрддэг. "Юаньхэ Жүньшянь"-гийн бүртгэлээс үзвэл Ширэлжтэй нь анх Сүй, Тан гүрний үеийн Юйлинь хот байсан. Дараа нь үе дамжин баригдсан бөгөөд өвөрмөц хамгаалалтын системийг бүрдүүлж, эртний үед стратегийн чухал ач холбогдолтой байсан түүхтэй.

- Чинь, Вэй улсын үеийн Цагаан хэрмийн хэсэг Ширэлжтэй орчмоор дайран өнгөрч, Хатан гол ч мөн Ширэлжтэйн эртний хотын хэрмийн доогуур урсдаг. Иймээс Цагаан хэрмийн соёл, Хатан голын соёл нь Ширэлжтэй бүсэд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн гэж Лю Вэйжүнь хэлэв.

Зүүнгарын нутаг болон Чиншүйхэ голын хэсэг дэх Хатан гол болон Цагаан хэрэм нь өвөрмөц төрхөөрөө хүмүүсийн анхаарлыг татжээ.

     Давлагаалан урсах Хатан гол ӨМӨЗО-ны Хөххотын Чиншүйхэ шяний Хэвтээ үхрийн тохой, Ордос хотын Зүүнгар хошууны Дакөү хүрээд “Өндөр хавцалд тогтсон нуур мэт” сүрлэг үзэмж, “Эх байгалийн урлан сийлсэн энгүй тансаг төрх” илэрсэн байна. 

Хавцлын хоёр талаар асга хад сүндэрлэж, уул хайрхад хөндөлсөн сэхийнэ. Уулын оргил ба халил хад дамжин Мин гүрний үеийн Цагаан хэрэм алсыг зорин сүр жавхлантайгаар тахирлан суналзаж, буурал түүхийн он цагийг ачаалсаар Хэвтээ үхрийн тохойн их хавцалд Хатан голтой золгодог. 

Хэвтээ үхрийн тохой болон Дакөүгийн хэсгийн Цагаан хэрэм бол Мин улсын үеийн Цагаан хэрэм байж, шалган нотолсноор адил хугцаанд байгуулсан нь тодорхой юм.

Мин улсын Чэнхуагийн гуравдугаар он буюу 1467 онд Хэвтээ үхрийн тохойн эртний цайзыг байгуулав. “Шаньшигийн нэвтэрхий тэмдэглэл”-д өгүүлснээр “Хэвтээ үхрийн тохой нь Пяньгуань шяниас хойш жаран газар /30 км/ зайд оршдог. Цагаан хэрэм голын хөвөө дагуу умард зүгийг чиглэн Гуань Хэ Көү хүрээд шяний нутагт ороод, дахин Хэвтээ үхрийн тохойг мөргөн зүүн тийш эргэдэг. Цайз нь Цагаан хэрмийн өмнө байрлаж, Пяньгуаний хуаранд харьяалагдмуй” гэсэн байдаг. 

Хэвтээ үхрийн тохойн цайзын хойд хэсэг нь Ванхэ асар, Цонж зэрэг цэргийн байгууламжид түшиглэн Цагаан хэрмийн хажуугийн хэрмийн хамгаалалтын чадамжтай авцалдаж, цайз, хэрэм, тавцан, усыг уялдуулсан өвөрмөц бүтцийг бүрдүүлэн, хүний хүчээр байгуулсан цэрэг зэвсгийн хамгаалалтын шугам болон байгалийн бэрх бартаатай нэгэн цогц болон хосолсон байна. 

Цагаан хэрмийн Шяоюаньмао хэсгийн тавцан дээр зогсоод баруун тийш Хэвтээ үхрийн тохойг харахад үзэсгэлэнт байгаль нүд баясган, зүүн тийш Яжяо уулыг бараалахад индэр, цайз, цамхгууд сүндэрлэн, өнгөрсөн түүхийн үлгэр явдлууд үүлэн цаанаас бүртэлзэх мэт. 

1989 онд Хятадын Цагаан хэрмийн мэргэжилтэн Лүө Жэвэнь Чиншүйхэ шяньд ирээд Мин улсын үеийн Цагаан хэрмийн сүр жавхлан, өвөрмөц тогтоц, хадгалалтын байдлыг гайхан бишрэхдээ:
- Бэрхийн давааны Цагаан хэрэмтэй харьцуулж болохоор гайхалтай гэж үнэлсэн байна. 

Хатан гол, Цагаан хэрэм хоёр уулздаг энэ газар эрт дээр үед "Дажань" гэдэг нэрээрээ нэгэн цагт алдартай байжээ. Энэ нь Мин гүрний үеийн Яньсүй суурингийн Цагаан хэрмийн эхлэлийн цэг бөгөөд "Янсүй суурингийн шастир"-т Мин гүрний үеийн Чэнхуагийн есдүгээр онд /1473 он/ Яньсүй мужийн захирагч Юй Зи жүнь хоёр жил армиа удирдан Цагаан хэрмийн энэ хэсгийг засаж барьсан байна.

Гол алслан оршдог Фүгүлянгийн Лүнтөү тосгонтой залгалдан Мин гүрний Цагаан хэрэм байсан учир Хатан голын баруун эрэгт байдаг Зүүнгар хошуунд "Дакөү", "Хүйкөү" гэдэг тосгонууд бий. Ихэнх түүхэн цаг үед Хатан голын хоёр гүвээ нь гол сундлан засаж байсан бөгөөд "көү" нэрээр нэрлэгдсэн эдгээр тосгонууд нь тодорхой түүхэн цаг үеийн бүтээгдэхүүн болох нь мэдээж юм.

ӨМӨЗО-ны Соёлын дурсгалт зүйлсийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Соёлын дурсгалт зүйлсийн үндэсний товчооны Соёлын дурсгалыг хамгаалах шинжээчийн багийн гишүүн Ван Дафан: 
- Хатан гол, Цагаан хэрэм нь Хятадын ард түмний оюун санааны чухал тээвэрлэгч юм. Цагаан хэрмээ бүслэн тэвэрсэн Хатан гол нь Хятадын үндэстнүүдийн олон талт соёлын солилцоо, нэгдмэл байдлын тод илрэл болж, мөн Хятадын ард түмний нугарашгүй бат тэмцлийн үзэл санааг илэрхийлдэг гэж хэллээ. 

Уран холбоо

Цагаан хэрэм хийгээд Хатан голын золголцсон таван цэг бол Умард бүс нутаг болон дунд бүс нутгийн хоорондох “хоолой”-н зам байж, эртнээс эдүгээ энд умард орны үндэстнүүд холилдон суурьшсан газар юм. Цагаан хэрэм хийгээд Хатан голын уусалцсан түүх бол үндэстний уусалцал, соёлын солилцоо, соёлын амьд бодит түүх мөн.

   Үхайд хүрсэн хүн бүр эндхийн сайханд сэтгэл татагддаг. Энэ бол сэтгэл ба үзэгдэл уусан нийлж, яг л Цагаан хэрэм хийгээд Хатан гол золголцсноор өвөрмөц утга агуулга урган төрөгдөх мэт.

2020 онд Үхай хотод Хатан голын соёлыг хамгаалан өвлүүлэх тухай семинар зохион байгуулжээ. Тус хурлын үеэр умард нутгийн угсаатны түүхийн судлаач, түүхийн ухааны доктор Бао Вэньшэн:
- Үхайн бүс нутаг нь говийн өмнө хэсэг болон боомтын дунд бүс, Хэшигийн коридор, Хөхнуур-Төвдийн өндөрлөг зэрэг бүс нутгуудыг холбосон уулзвар газар юм. Монголын өндөрлөгт нутагшин амьдарч буй умардын үндэстнүүд Хатан голыг дагаж Үхайн коридорын бүс нутгаар дамжин, өмнө зүгийн нутагт хүрдэг. Хөхнуур-Төвдийн өндөрлөгт нутагшиж буй баруун өмнөд хэсгийн үндэстнүүд Хатан голыг даган Яргайн тал руу орж, мөн Үхайн коридороор дамжин умардын говь нутагт хүрдэг. Үхай, Алшаа уулыг хамарсан бүс нутгууд нь бүх үндэстэн угсаатны хоорондоо нэгдэн амьдрах газар болсон бөгөөд өөр өөр соёлын солилцооны Хатан голын олом газар гэж үзэж болно гэж хэллээ.

Өнөөдрийн Олом тосгон бол "Адил бус соёлын солилцооны Хатан голын олом"-ын хураангуйлал юм.
Олом тосгон нь Өвөр Монголын Хатан голын дагуух нэгдүгээр тосгон бөгөөд өн шимлэг хөрс шороотой, зам харилцаа нь хялбар. 1966 оны эхээр хэдэн зуун хүнтэй жижиг тосгон байсан бол өнөөдөр 4900 хүн амтай Хатан гол дагуух томоохон тосгон болон хөгжжээ.

Олом тосгон болон Шызүйшань хотын Хүйнүн дүүрэг голын хоёр талд байрладаг. Хавар, өвлийн улиралд Хатан голын мөсийг туулан, зун, намрын улиралд усан онгоц, завиар харилцан айлчилдаг. Олом тосгоны Намын нарийн бичгийн дарга Ван Сүөпин:
- Хүйнүн дүүрэг болон Баянтохой сууринг холбосон Хатан голын гүүрээр нэвтрэх энгийн тээврийн хэрэгслийн төлбөрийг цуцалснаас хойш хоёр газрын иргэдийн харилцаа улам идэвхжсэн гэж хэллээ. Олом тосгоны оршин суугчдын өдөр тутмын хэрэглээний зүйл болон эмчилгээ нь Шызүйшань хотод түшиглэдэг бөгөөд тус хот нь нутгийн иргэдэд олон тооны хөдөлмөр хүчний дэмжлэг үзүүлдэг.

Үхай хотын Соёл, спорт, аялал жуулчлал, радио, кино, телевизийн товчооны дарга, Намын удирдах багийн нарийн бичгийн дарга Ү Фэнрүн:
- Үхай хотын ард түмний өнөөгийн амьдралын хэв маяг, зан заншил, уламжлал нь Хатан голын соёл, Цагаан хэрмийн соёлд гүн гүнзгий нөлөөлсөн байдаг. Түмэн хүн ууланд гарч нүүрс булаалдсан байлдаан, Хатан голын усан ашиглалтын байгууламжийн ажилтнууд Үхайн хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтыг хөгжүүлсэн, бага гуравдугаар шугамын барилга байгуулалт, Үхай хотын бүтээн байгуулалт зэрэг нь Хатан гол, Цагаан хэрэмтэй нягт холбоотой байдаг гэж хэллээ. Саальчин суурингийн Гуанди тосгон нь хойд талаараа Мунь уулыг түшиж, өмнөд талаараа Хатан голыг түшиглэн оршиж, Хатан голын "Их тохой орон"-оос хэдхэн зуун метрийн зайд байрлан, Бугат хотын Хатан голоос хамгийн ойр тосгон болжээ.

Тосгоны нэгэн ахмад настан сэтгүүлчид хандан:
- Чин гүрний сүүл үед засгийн газар энд албан ёсны хөлөг онгоц, худалдааны хөлөг онгоц, явган зорчигчдыг нэвтрүүлэх зориулалттай усан эрэг, усан онгоцны зогсоол барьсан юм. Эдгээрийг засгийн газар барьсан тул тосгоныг "Гуанди" гэж нэрлэсэн гэж хэллээ.

Тэр үед тосгоны оршин суугчид амьдардаг тосгоны онгоцны зогсоол маш их хөгжиж, тосгоны оршин суугчид бизнес эрхлэх боломжийг ашиглаж, зочид буудал, зоогийн газар ажиллуулан, зочдод чин сэтгэлээсээ хандаж, бизнес эрхлэгчдийн ая тухтай байдлыг хангаж байв.

   1923 онд Бээжин-Бугат чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Бугат хотын хөл хөдөлгөөн ихтэй усан тээвэр аажмаар галт тэргээр солигдож, тосгоны бизнес, аялал жуулчлалын орчин аажмаар бүдгэрчээ. Хатан голын нөлөөгөөр бий болсон үржил шимт газар нь тариалан эрхэлдэг хүн амыг үргэлж татсаар ирсэн. Өдгөө 71 өрх, 169 хүн амтай энэ жижиг тосгонд Хэнань, Шаньси, Сычуань, Ниншя, Аньхүй зэрэг мужаас өөр өөр цаг үед шилжин ирсэн хүмүүс оршин суусаар байна.

Зүүнгар хошуу нь Ордосын өндөрлөгийн хойд хэсэгт, Шаньси, Шааньси, Өвөр Монголын гурван мужийн уулзварт оршдог. Хойд, зүүн, урд талаар Хатан гол 238 километр урт урсдаг бөгөөд Шаньси, Шаанситай залгаа оршдог.

Цагаан хэрэм, Хатан голын соёл энд нэгдэн нийлж эрт үеэс олон үндэстний нэгдлийн үлгэр түүх ч тасралтгүй бичигдсээр.

Түүхэн баримтаас үзэхэд Сүйянди хаан Ян Гүан Хаан сууринд заларч байхдаа Түрэгийн хаан болон Сүй гүрэнтэй ойр дотно харилцаатай байсан. Дай Егийн гуравдугаар /607/ оны хаврын тэргүүн сард Түрэгийн Чиминь хаан Сүй гүрний нийслэл Чан-Аньд хүрч Сүйянди хаанд бараалхав. Зуны 04-р сард Сүйянди хаан хойд зүгт эргүүл хийж, Юлин хотод хүрсэнд Түрэгийн Чиминь хаан болон И Чэн гүнж хааны ордонд очжээ. Тэр тухай Сүйянди хаан хойд зүгт эргүүл хийсэн нь маш гайхалтай байсан төдийгүй, "500 мянга гаруй цэрэг, 100 мянган морь, туг, ачаа тээштэй, тэд хэдэн мянган бээр үргэлжилсэн" гэж тэмдэглэн үлдээсэн байна. Сүйянди хаан том майхандаа Түрэгийн Чиминь хаан болон түүний 3500 хүнтэй овог аймгийг хүлээн авч цайлуулж, шүлэг бичсэн гэх тэмдэглэл бий.

Одоогийн Ширэлжтэй шян нь зүүн талаараа Хөххотын Тогтох шяны Шинэ Айл сууринтай Хатан голоор зааглагдан, өмнө талаараа Бортохой сумтай зах нийлж, баруун талаараа Далад хошууны Зэгстэй сууринтай хаяа нийлж, хойд талаараа Бугат хотын Түмэд Баруун хошууны Жянжинью суурин, Тогтох шяны Шуанхэ сууринтай Хатан голыг алслан бараалж, Зүүнгар хошууны хойд хэсгийн хүмүүс цугларан, логистик, мэдээлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд цуглардаг газар болсон байна.
“Гурван мужийн уулзуур” гэгдсэн Лүнкөү суурин нь Шаньси Хэчюй, Шааньси Фүгүтэй зэргэлдээ оршдог. Энд орших Дакөү эртний гатлага бол эрт дээр үеэс ус, хуурай замын чухал боомт станц байсаар ирсэн. Цагаан хэрмийн хормой, Хатан голын хөвөөнд амьдардаг хүмүүс, бизнес эрхлэх боломж хайсан худалдаачид, зорчин явж байгаа лам хувраг нар энд цугларч, энэхүү нутагт амьдарч буй сүүлийн үеийн хүмүүст соёлын гүн гүнзгий нөлөө үзүүлдэг олон янзын, гайхамшигтай соёлын ул мөр үлдээсэн билээ.

   Энэ нь бас "боомтын доторх" ба "боомтын гаднах"-ыг ялгах заагуудын нэг юм. "Көү" гэдэг нь хятад үндэстэн болон үндэстний цөөнхийн хоорондох арилжааны худалдааны боомт газар. Хүмүүс Цагаан хэрмээс өмнө хэсгийг нь "боомтын доторх" /Көүли/, Цагаан хэрмээс умард хэсгийг нь "боомтын гаднах" /Көүвай/ гэж нэрлэсэн байдаг. Мин, Чин гүрний үеэс Иргэн гүрний эхэн үе хүртэл Шаньси, Шааньбэй, Хэбэй болон зэргэлдээх нутаг дэвсгэрийн оршин суугчид бизнес хийх, амьжиргаагаа залгуулахын тулд "боомтын дотор”-оос "боомтын гадна" руу нүүсэн байна. Энэ нь Хятадын орчин үеийн түүхэн дэх хүн амын шилжилт хөдөлгөөний хамгийн чухал үйл явдлуудын нэг болж, аажмаар "баруун боомтоор явж ирэх" гэсэн өвөрмөц соёлын нэр томьёо бий болсон байна.

Баруун боомтоор явж ирэх нь түүхэнд бас "Хуурай баруун боомт", "Усан баруун боомт" гэсэн ялгаа бий. "Хуурай баруун боомт" гэдэг нь Шахүкөүгөөр төлөөлүүлсэн Цагаан хэрмийн олон боомтыг хэлдэг бол "Усан баруун боомт" нь Хатан голын эрэг дээрх эртний гарам гарцыг хэлдэг. Шааньси мужийн Фүгү шяниас ирж буй "Хуурай баруун боомт" болон Хатан голын цаадах Шаньси мужийн Хэчюй шяниас ирж буй "Усан баруун боомт" Лункөү суурингийн Дакөү тосгонд уулздаг. 

Нэртэй эртний олом Дакөүгийн тэртээх эрэг бол Хөчюй шяний “баруун боомтоор аялсан” замын олом юм. Тухайн жилд баруун боомтоор аялсан хүмүүс Шаньшийн Хөчюй шяний эртний олмоор онгоцонд сууж, Хатан голын бартааг гатлан, Дакөүд хүрч онгоцноос буугаад, дахин Хатан голын ар талын их уулыг давж, налгар уудам Өвөр Монголын тал нутагт хүрч нутагшжээ.
Чиншүйхэ шяний Хэвтээ үхрийн тохой нь "усан замын аялал" дагуу оронд багтана. Чинь улсын үед Чиншүйхэ шяний голын Хатан голын хэсэг усан тээвэр ихээр хөгжиж, эртний 14 олом гарам байж, баруун хойтын арьс ноос, эмийн материал, Хятадын төв нутгийн ваар шаазан, цай зэрэг бүтээгдэхүүнийг бүгдийг энэ газраар дамжуулан бусад бүс нутагт борлуулдаг байсан гэж Чиншүйхэ музейн захирал Лян Вэньгуан ярилаа. 

Урт удаан түүхийн явцад Хатан голын хоёр эрэг, Цагаан хэрмийн хоёр талын үндэстнүүд хамтдаа эе найртай оршин амьдарч, үг хэл, идээ ундаа, хувцас засал, урлаг зэрэг тал дээр харилцан нөлөөлж уусалцав. Уур амьсгал халуун хүйтэнтэй, барилга нь өвөрмөц онцлогтой, идээний төрөл зүйл олон, зан араншин эрс зоримог ч эелдэг зөөлөн, нутгийн аялгуу нь өмнөд умард, зүүн баруун холилдож, Цагаан хэрэм Хатан голоор энэ бүс нутгийн хүмүүсийг оновчтой дүрсэлдэг юм.

Үлгэр бичиглэнэ

- Дакөү тосгон, Саальчин, Ширэлжтэй, Хэвтээ үхрийн тохой, Дакөү зэргийн нэрийдэл цаг үе нь адил бус боловч, энэ таван цэгийн сацраг бүс нутагт, Хатан гол болон Цагаан хэрэм хамт бүтээсэн соёлын генд эрэмгийлэн урагшлах хүч бадарч байдаг. Шинэ цаг эриний гайхамшгийг Үхай хотын "Шишин зочид буудал"-аас эхлэн ярих учиртай.

Шишин зочид буудал нь Хайнан дүүргийн Расан сүм суурингийн Сайхан-ус тосгоны ферм болон Төүдаокан хэмээх хоёр тосгоноос бүрддэг. Энэ нь Хайнан дүүргийн үзэсгэлэнт газрууд, ардын зан заншлыг мэдрэх болон ардын зугаа цэнгэлийг нэгтгэсэн соёлын аялал жуулчлалын төсөл юм.

Лю Жаньлинь бол Сайхан-ус тосгоны суурин ажлын багийн гишүүн бөгөөд Шишин зочид буудлын хөгжлийн үйл явцад биеэр оролцсон гэрч юм.

Шишин зочид буудлыг даган Хатан голын эрэг дагуу аялахдаа Лю Жаньлинь алсад байгаа Алшаа уулыг зааж, түүний дэргэдэх Хатан голын усыг ширтэн Тан, Сун гүрний үеийн шүлэг дуулал, орчин үеийн яруу найргийн хооронд амны аяар шүлэглэнэ.

Алшаа уулыг алсаас бараалан "Урт тэрэг хөллөн Алшаа уулыг туулна" хэмээн шүлэглэн, жаргах наран дор Хатан голын усыг ширтэн "Их говь униартан, Урт мөрөн жаргах нарны туяанд төгрөглөнө", Шишин зочид буудалд хандан "Сүрлэг боомтын зам үнэхээр төмөр шиг харагдана. Өнөөдөр хөл тавин аялахуйяа түүхийн мөр зурайна" хэмээн бахархалтай шүлэглэнэ. 
?Шишин зочид буудал зүүн талаараа Хатан голыг дагаж, баруун талаараа Цагаан хэрмийг ороож, соёлын олмыг гишгэлэн, сэхээтэн залуучууд, цэргийн аж үйлдвэрийн соёлд нөлөөлөгдөн, хязгааргүй ирээдүйтэй гэж Лю Жаньлинь дүрслэг тайлбарлана.
Шишин зочид буудал бол Хайнан дүүрэг, тэр байтугай Үхай хотоос бүтээн байгуулж буй Хатан голын Өвөр Монголд цутгалсан анхны өртөөний соёлын өмч юм. Үүний дагуу Хатан голын Өвөр Монголд цутгаж буй сүрлэг үзэмж, Хатан голын байгалийн үзэсгэлэнт газар, Хатан голын амтат хоол, Хатан голын археологийн хайгуул, хөдөө орон нутгийн чөлөөт аялал жуулчлал зэрэг аялал жуулчлалын төслүүд боловсруулжээ.
Ү Фэнрүн:
- Үхай хотын ололт амжилт нь Хатан голын багтаамж, Цагаан хэрмийн ясанд нь нэвчсэн дотоод агуулахуунтай салшгүй холбоотой. Олон талт соёл нь Үхайд нэгдэн, Үхайн ард түмнийг хамарсан, нээлттэй, тууштай хамт олны сэтгэлийг бий болгосон. Энэ нь Үхайн ард түмний цуцашгүй хичээл зүтгэлээр уудам багтаамжтай хөгжил рүү тэмүүлдэг генийн кодыг бичиглэжээ гэж хэллээ. 

Түүх соёл бол эх сурвалж, хот хөгжихийн урсгал мөн, эх ундрагатай тул урт удаан оршиж чаддаг.

Бугат дахь Цагаан хэрмийн соёл, Хатан голын соёл нь түүх, соёлын чухал бүсийг бүрдүүлж, эртний хүмүүсийн амьдарч байсан газар, эртний Цагаан хэрэм, гарам, булш, сүм хийд, зам, эртний түүх соёлын олон дурсгалыг үлдээжээ.

Эдүгээ Бугат хотод Хатан голын соёл, Цагаан хэрмийн соёл, бэлчээрийн соёл, тариалангийн соёл, хувьсгалын соёл, боомтын болон аж үйлдвэрийн соёл зэрэг олон төрлийн соёлын хэлбэрүүд нэгдэж, эндхийн соёлыг баяжуулж байна.

Олон эшт соёл Бугат хотод төвлөрч, уусалцан хөгжиж, гоо сайхнаар хамтдаа бахархана.

Бугат хотын Хатан голын үндэсний соёлын цэцэрлэгийн хүрээлэн, Хатан голын хэв маягийн гудамж, Хатан голын зах худалдааны бүсийг хөгжүүлсэн байна.

Бугат хот Хатан голын соёлын хөшөө, уран бичлэгийн коридор, Хуа Жаненз тосгоны Хатан голын урлагийн зохион бүтээлийн сууринг байгуулж, орон сууц, онцлогт зээл тойрог зэрэг соёл, жуулчлалын үйл ажиллагааг нэмж зохион байгуулсан байна.
Соёлын “зөөлөн бодит хүчин” улмаас улам нэмэгдэж, энэ нь түүхэнд өмнө, умардад нэвтэрч байсан боомтын гаднах арилжааны мөртөө чухал аж үйлдвэрийн суурин болж, “Тал нутгийн болд төмрийн хот” “Ховор шорооны хот” нэрээрээ алдартай хот болж хөгжсөн байна.

Өвөр Монголын музейн орлогч захирал Жан Вэнпин:
- Соёл жуулчлалын хөгжлийг дэмжих нь хотын түүх, соёлын хууч судлал хийх явдал биш, хотын дүр төрхийн суртал ухуулга хийх явдал ч биш, харин эртний соёлын одоо үеийн бодит ач холбогдлыг чармайн уудлах явдал гэж хэлсэн юм.

Зүүнгар хошуу Хатан гол хийгээд хотын соёлын хөгжил дэвшлийг дэмжиж байдаг.

Өнгөрсөн оны 04-р сарын 28-нд "Хатан гол-Ширэлжтэй" орон нутгийн олон нийтийн хэрэглээний брэндийг нийтлэх хурал Ширэлжтэй шянд болов. Зүүнгар хошууны Чичэнгийн хөдөө аж ахуйн хөгжлийн ХХК зэрэг гурван компани "Хатан гол-Ширэлжтэй" орон нутгийн олон нийтийн хэрэглээний брэндтэй холбоотой бүтээгдэхүүнийг хэрэглэх эрхийг авлаа.

Хятадын гүзээлзгэний брэндийн анхны хурал Шанхайд болж, Европ, Америк, Азийн олон улс орон ба улсын дотоодын олон зуун аж ахуйн нэгж, тариаланчид Шанхайд цугларч, 200 гаруй брэндийг танилцуулав. Зүүнгар хошууны бүс нутгийн брэнд "Хатан гол-Ширэлжтэй" нь энэ хурлын Өвөр Монголоос оролцсон цорын ганц брэнд төлөөлөгч болж, 2022 оны улсын сайн чанартай гүзээлзгэний тэмцээнд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, Хятад ?Шанхайн гүзээлзгэний брэндийн их хурлын "2022 оны зах зээлд алдартай гүзээлзгэнийн бүсийн нийтийн хэрэглээний брэнд" өргөмжлөл хүртлээ.

Хатан голын соёл, урт цагаан хэрмийн соёл хоёр Зүүнгарын нутагт учран золгож соёлын нэгэн үзэгдлийг бий болгосон ба бид үүнийг Манханы соёлын үзэгдэл гэж нэрлэдэг. Манханы соёлын гол цөм нь өнө үүрдийн, үндэстний, нээлттэй, хүртээмжтэй, ойр дотно, хичээн зүтгэх зэрэг соёлын шинж чанар нь түүхийн үргэлжлэл, ирээдүйн хүлээлт болж байдаг.

Нүүдэл мал аж ахуйн соёл ба тариалах соёл уусалцаж, Хятадын бодисын бус соёлын өв болох Манхан аялгуу бий болов. Монгол, Хятад үндэстэн хамтдаа үүдэн бүтээсэн болохоор цорын ганц чанартай мөртөө ил тод онцлогтой байдаг.

Өнөө үед Манхан аялгуу уламжлалт урлагийн шим тэжээлийг өргөнөөр шингээж, илэрхийллийг төрөлжүүлэхийг хичээж байна. Түрүүхэн том хэмжээний үндэстний найрал хөгжмийн үдэшлэг "Хатан голын урт цагаан хэрмийн уулзсан орон" Өвөр Монголын урлаг жүжгийн хүрээлэнд болж өнгөрөв. Уусалцсан найрал дуу хослол дуу зэрэг олон төрлийн тоглолт нь Манхан аялгууны соёлын багтаамжит чанарыг илрүүлсэн юм.

Шаньси мужийн Хэчюй шяний дөрвөн янзын жигнэсэн зууш зэрэг тусгай хоол хүнс нь боомт дамжин Өвөр Монголд очсон хүмүүсийг дагаж, аажмаар Ордос хотын Зүүнгар хошуун дахь "Зургаан аяга найман аяга”-ны цайллага зэрэг хоолны тусгай соёл болон хувирчээ. 

Олон соёлын уялдаа нь дөрвөн зүг найман зовхисоос ирсэн хүмүүст нэг гэр бүл мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэр бүлээрээ нэг ширээнд хооллоход хоолонд агуулагдах соёл нь өнгө, үнэр, амтаар дамжин тархаж, өвөрмөц амтыг мэдрүүлдэг.
"Зургаан аяга найман аяга”-ны цайллага нь нүүдэл малжлын соёлын цог бадрангуй чанар бөгөөд басхүү хөдөө аж ахуйн соёлын онцлогтой.

Энэхүү хоолны соёлыг өвлүүлэн үлдээж, тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Лүнкөү суурингийн Мажа тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Жяньжүнь Өвөр Монголын Сыжи хөдөө аж ахуйн хөгжлийн ХХК-ийг үүсгэн байгуулах ажлыг удирдан зохион байгуулж, "Зүүнгар хошууны 6 аяга 8 аяга" Лүнкөү амтат идээний баазыг байгуулсан байна. Тухайн нутгийн хурим найрын хоол хүнс хийдэг 30 гаруй жилийн туршлагатай ахмад тогооч нар тусгай ажлын багийг бүрдүүлсэн байна. 

- Энэ жил бид "6 аяга 8 аяга"-ны дайллагын хоолны нэгдсэн стандартыг боловсруулж, цаашид хүнсний холбоог байгуулна. Ингэснээр Зүүнгар хошууны өвөрмөц хоолны брэндийг бий болгож, үндэстнүүдийн нэгдмэл байдлын гэрч болсон хоолны соёлыг өнө удаан түүхтэй болгоно гэж Хуан Жяньжүнь хэллээ.

Өнөөдөр "6 аяга 8 аяга" дайллага Ордосын түвшний биет бус соёлын өвийн жагсаалтад амжилттай хамрагдаж, тосгоны хамтын компани нь соёлын биет бус өвийн бааз болсон билээ.

Хатан голын соёл, Цагаан хэрмийн соёлын хос нөлөөгөөр Зүүн хошуу умард оронд байршиж байгаа боловч соёлын тал дээр маш хөгжил дэвшилтэй байж, адил бус соёлын шим тэжээлийг шингээн авч, хуучнаа өвлөн шинийг сурталцаж, “шинэ хэв суртлын хошууч” болохын төлөө хичээсээр иржээ.

Соёл жуулчлалын аж үйлдвэрлэлийн чанар сайтай хөгжил нь хэлбэрээ хувиргах явцад Өвөр Монголын Хатан гол дагуу газар оронд дахин байр тогтоолт хийж, шинэ хотыг бүтээн байгуулах зэрэг арга хэмжээ авч байна.

Долгилон давлагаалах Хатан гол, эртний Цагаан хэрэм нь Чиншүйхэ шяний ард түмний багтаамжтай, омог төгөлдөр, эрс хатуу зан араншныг бий болгож, нээлттэй, уудам, баясангуй соёлын хэв чанарыг уусалцуулав.
Чиншүйхэ шяний Улаанмөчирийн дарга Кан Юэлиан:
- “Үзэсгэлэнт сайхан Чиншүйхэ нутаг” дууг давтаж, “Үзэсгэлэнт сайхан нутаг усаа магтан дуулна гэдэг бидний үүрэг хариуцлага мөн гэж хэллээ.

Чиншүйхэ шяний Хэвтээ үхрийн тохой дахь Хатан голын их хавцлын аялал жуулчлалын бүсэд байрлах “Вэньчин аялал жуулчлалын бааз”-ын захирал Ли Вэньчин  хаврын хугасын үеэр аялал жуулчлалын баазаа шинэчлэн засварлаж байлаа. Аялал жуулчлалын бүс нь үндэсний 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт бүсийг байгуулахаар хүчин зүтгэж байгааг мэдээд Ли Вэньчин дахин 60 мянга гаруй юанийн хөрөнгө оруулалт хийхээр шийджээ. 

- Манай бааз Соёл, аялал жуулчлалын газраас олгосон таван од зэрэглэлийн аялал жуулчлалын төв юм. Энэ яруу алдрын хариуд бид жуулчдад илүү сайн үйлчилгээ үзүүлэх ёстой гэж тэрээр хэллээ. 

Хэрэв Хэвтээ үхрийн тохой болон Үхэр хөтлийг “Өв+” төслийн хошууч гэвэл Мин улсын үеийн Цагаан хэрмийн үндэстний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах нь Чиншүйхэ шяний соёлын бүтээн байгуулалтын томоохон ажил хэрэг байх учиртай. 
БНХАУ-аас 2019 оны 07-р сарын 24-ний өдөр “Цагаан хэрэм, их татмал гол, Урт замын аян дайны соёлын сэдэвт үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төлөвлөгөө” нийтэлж, Хятадын соёлын чухал бэлгэдлүүдийг нэгтгэн цогцлоох, соёлын дурсгалт зүйлсээр “үг хэлүүлэх”, соёлоор “үг хэлүүлэх” зорилгыг дурдсан байна. Улмаар Цагаан хэрмийн үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн хүрээн дэх Чиншүйхэ шяний нутагт байрлах Мин улсын үеийн Цагаан хэрмийн Шяоюаньмаогийн хэсгийн төсөл нь Хятадын “14-р таван жил”-ийн төлөвлөгөө дэх соёлыг уламжлан ашиглах төслийн нөөц сан болон ӨМӨЗО-ны “14-р таван жил”-ийн төлөвлөгөө дэх чухал төсөлд хамрагдсан бол Чиншүйхэ шяниас тус төслийг Бэйбаошянгийн хилд байрлуулсан байна. 

Цагаан хэрмийн улсын соёлын цэцэрлэгийн талбайд хөөр хөгжөөнөөр бялхам. Хотын хэрмийн хэлбэр дүрсээр чимэглэсэн жуулчлалын төв, уул түшин байгуулсан 108 нүхэн гэрийн сууц, эртний барилгын үзэмж зэргийг бүрдүүлжээ.

Тус төрөл зүйлийн ерөнхий хөрөнгө оруулалт нь 137 сая юанийн барилгын ерөнхий талбай нь 10031.11 тэгш дөрвөлжин метр. Үүнд шинээр байгуулсан барилгын талбай нь 7053.17 тэгш дөрвөлжин метр, өөрчлөн байгуулсан талбай нь 2977.94 тэгш дөрвөлжин метр болно. 2023 оны 03-р сараас эхлэн байгуулж, 2024 оны 06-р сард туршин ажиллуулж, 12-р сарын сүүлчээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

- Одоо Чиншүйхэгийн Цагаан хэрмийн улсын соёлын цэцэрлэгийн барилга нь голдуу модон суварга доторх үзэмжийн орон, авто зогсоол, жуулчдад үйлчлэх төв, Цагаан хэрмийг биечлэн ойлгох төв, сууц буудал зэрэг барилга төвлөрч байна. Бас зүйлийн цэцэгсийн үзэсгэлэнт орон байгуулж, саруул үзэмжийн зам, кино үзэх, хээр хоноглох зэрэг олон чадамж төхөөрөмж  бүрэн болох болно гэж Чяо Жюньлин хэлэв.

Чиншүйхэ шяний Соёл, аялал жуулчлал, спортын товчооны орлогч дарга Сүнь Юнли:
- Одоогийн байдлаар манай шянь Хатан голын байгалийн экологийг тууштай ойлгон таних аялал, Цагаан хэрмийн хувьсгалын үзэл санааг өвлөн залгамжлах аялал зэрэг соёлын аялал жуулчлалын таван маршрутыг төлөвлөн боловсруулж байна. Бид Чиншүйхэ нутгаа аялал жуулчлалын алдартай газар болгон бүтээн байгуулахаар хүчин зүтгэж байна гэж хэллээ. 
Өнгөрснөө эрэгцүүлэхүеэ Цагаан хэрмийг байгуулж, цайз босгон, үй олон эзэн хаан жанжин сайд, бичгийн хүмүүс Хатан голын хоёр эрэгт түүхэн гайхамшгийг бичиглэв.

Өнөөдөр Цагаан хэрэм дагуух Өвөр Монголын үндэстнүүд “Тэсвэр хатуужилтай, цуцалтгүй урагшлах, зорьсондоо хүрэх” монгол морины үзэл санаагаар шинэ зам нээх, дунд төвшинд орох зорилт руу баттай урагшилна.

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлооход сэтгэлээ нэгтгэн хүчээ хамтатгаж, зүтгэл чармайлт гарган, орчин үеийн Өвөр Монголын шинэ хуудсыг бичиглэнэ.

 Зургийг ХӨҮ РҮЙ

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: СОЛОНГО СЭТГҮҮЛ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?