📅

"Presley" нохой зураг дунд сургуулийн дурсамжийн цомогт оржээ

🕔 2016/07/06 10:24


АНУ-ын "Good Hope" дунд сургуулийн долдугаар ангийн сурагч Seph Ware булчин сулрах өвчтэйн улмаас "Presley" нэртэй голден ретривер үүлдрийн хөтөч нохойгоо өдөр бүр сургуульд явахдаа хамт  авч явдаг байж.  

Presley нохой нь эзэндээ бал, цаас авчрах, товчлуур дарж өгөх, хаалга онгойлгох болон хаах, шүүгээгээ нээх зэрэг өдөр тутмынх нь бүхий л зүйлд туслаж, эзнээсээ ер холддоггүй гэнэ.

Хүү нохойгоо гурван жил орчим хугацаанд хичээлд суухдаа хамт авч явсан бөгөөд Presley хичээлийн үеэр чив чимээгүй хажууд нь сууж бусад сурагч болон багш нарт ямар ч саад болдоггүй байсан байна.

Түүнчлэн хаана ямар хичээл орохыг хүртэл андахгүй сайн мэддэг байжээ. Тиймээс "Good Hope" дунд сургуулиас 2016 оны долдугаар ангийн дурсамжийн цомогт " Рresley" нохойн зургийг гаргажээ.

Эх сурвалж: Bolod.mn Д.Бат

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?