📅

ОУОХ: Орос, Беларусийн тамирчдыг Олимпын нээлтийн ёслолд оролцуулахгүй

🕔 2024/03/20 15:52

ОУОХ: Орос, Беларусийн тамирчдыг Олимпын нээлтийн ёслолд оролцуулахгүй

 

Парисын Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр болох тамирчдын парадад Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг зөвшөөрөхгүй гэж Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ мягмар гарагт мэдэгджээ. Энэ оны долоодугаар сарын 26-ны өдөр болох Олимпын нээлтийн ёслолын үеэр олон мянган тамирчин цэнгэлдэх хүрээлэнд бус, харин Эйфелийн цамхаг руу хэдэн километрийн зайнаас Сена мөрний урсгал дагуу завиар аялах юм.

 

Харин уг үйл ажиллагааг Олимпын наадамд бие даан оролцох Орос, Беларусийн тамирчид мөрний хажуугаас үзэх боломжтой гэж ОУОХ мэдэгдсэн байна. ОУОХ-ноос Орос, Беларусийн тамирчдад бие даан оролцох статус олгох шалгалтын журмыг гаргаж, Украины түрэмгийллийг ил тод дэмжээгүй байх, цэргийн болон улсын аюулгүй байдлын агентлагуудтай холбоогүй байх зэрэг шаардлагуудыг тавьсан юм.

 

ОУОХ-ноос мэдээлснээр, Парисын наадамд ОХУ-ын паспорттой 36, Беларусийн паспорттой 22 тамирчин бие даан оролцох төлөвтэй байна. Тэдгээр тамирчныг наймдугаар сарын 11-нд болох хаалтын ёслолд оролцохыг зөвшөөрөх эсэх шийдвэрийг дараа нь гаргана гэж ОУОХ мэдэгджээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?