📅

2024 оны Фарисын олимпыг дэлхийн 40 гаруй улс эсэргүүцэж байна

🕔 2023/02/07 14:48

Францын нийслэл Парис хотноо 2024 онд болох Олимпын наадмыг 40 орчим улс эсэргүүцэж магадгүй гэж Польшийн Спорт, аялал жуулчлалын сайд Камиль Бортничук мэдэгджээ. Орос, Беларусийн тамирчдыг 2024 оны наадамд оролцуулахыг зөвшөөрөх тухай Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа Польш, Латви, Литва, Эстони хамтран илэрхийлсний дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Украин улсын хувьд дээр дурдсан тамирчдыг Олимпод оролцохыг зөвшөөрвөл тус наадамд оролцохоос татгалзаж, “бойкотлохыг” үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Харин ОУОХ пүрэв гарагт мэдэгдэхдээ, аливаа улс орон наадамд оролцохгүй байх нь зөвхөн “тамирчдад л шийтгэл болно” гэсэн байна. Польшийн Спорт, аялал жуулчлалын сайд Бортничук хоёрдугаар сарын 10-нд болох хурлаас өмнө ОУОХ-ны төлөвлөгөөг цуцлахад дэмжлэг үзүүлэх Их Британи, АНУ, Канад зэрэг 40 орны эвслийг байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногт ОУОХ Орос, Беларусийн тамирчдыг Парисын наадамд төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрөх “арга замыг судална” хэмээгээд, “ямар ч тамирчныг зөвхөн иргэншлийнх нь улмаас тэмцээн уралдаанаас хасаж болохгүй” гэж мэдэгдсэн юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?