📅

Дархан уул аймагт "Аюулгүй амьдрах ухаанд суралцъя” сэдэвт уралдаан болж өндөрлөлөө

🕔 2016/06/20 14:49
Дархан уул аймагт  "Аюулгүй амьдрах ухаанд суралцъя” сэдэвт эсээ бичлэг, гар зургийн уралдаан өнгөрсөн  тавдугаар сарын 24-ний өдөр болж өндөрлөлөө. Тус уралдааныг аймгийн ОБГ-аас Дэлхийн зөн ОУБ-ийн ДНХХ, БСГ-тай хамтран зохион байгуулсан юм.

 

Дээрх уралдаанд ирүүлсэн эсээ бичлэгэд нийт 16 сургуулийн 2874 сурагч, гар зургийн уралдаанд нийт 4836 хүүхэд оролцож 7710 бүтээл ирүүлжээ. Үүнээс 53 хүүхдийн бүтээл аймгийн хэмжээнд шагналт байранд шалгарч, улсын уралдаанд 16 хүүхдийн бүтээл оролцож, таван хүүхэд шагналт байранд орсон байна. Шагналыг энэ сарын 21-ний өдөр буюу маргааш  Улаабаатар хотод гардуулах юм.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гал тоглоом биш” гар зургийн уралдаан, "Миний мэдэх Онцгой байдлын алба” зохион бичлэгийн уралдаан явуулсны үр дүнд хүүхдүүдийн гал түймэр, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцах чадвар дээшилсэн хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Иймд сурагчид та бүхэн уламжлал болон зохиогддог дээрх уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцож өөрийн мэдлэгийг дээшлүүлж байхыг уриалъя.

 

 

darkhan.gov.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?