📅

Жуулчдад зориулан дүрст үзүүлбэр бүхий ардын язгуур урлагийн шоуг толилуулна

🕔 2023/05/26 12:56

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан орчин үеийн техникийн дэвшилтэт шийдэл болсон “Immersive Projection Mapping” буюу 360 градусаар цацруулагч проектор дээр суурилсан дүрст үзүүлбэр бүхий ардын язгуур урлагийн шоуг толилуулахаар болсон байна.  
Тус шоу нь ард түмний дунд төдийлөн түгээгүй ховор хөгжмийн зэмсгүүдээр найрал хөгжмөө бүрдүүлснээс гадна уртын дуу, монгол бүжиг, хөөмий зэрэг үндэсний урлагийн олон төрлийн үнэт мөн чанарыг нь алдагдуулалгүйгээр, шинэлэг байдлаар хөтөлбөрөө бэлтгэжээ.
“Орижин” шоуны нээлтийн тоглолтууд Хүүхдийн парк дахь нуурын баруун талд байрлах “White Rock Center”-т зургаадугаар сарын сүүлээр эхлэх юм. Долоо, наймдугаар сарын турш долоо хоногт дөрвөн удаагийн давтамжтайгаар тогтмол 18.00 цагаас үзэгчдэд хүрнэ.
Шоуны бас нэгэн онцлог болсон хоол үйлчилгээтэй үзвэрүүд нь зөвхөн бямба гарагт байх аж.
Хуваарьт тоглолтуудаас гадна захиалгат үзвэрүүдийг нэмэлт хуваарь гарган зохион байгуулж болохыг зохион байгуулагчдийн зүгээс хэлж буй юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?