📅

Хятадын уламжлалт Луут завины баярын үүсэл

🕔 2024/07/06 21:34

Жил бүрийн билгийн тооллын 05-р сарын 05-нд болдог Хятадын уламжлалт Луут завины баяр нь хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн.Энэхүү баяр мөн Цагаан сар, Ханш нээх өдөр, Намрын дунд сарын 15 буюу Тэргэл сарны баяр нь Хятадын дөрвөн их уламжлалт баяр хэмээгддэг бөгөөд эдгээр баяраар Хятадад бүх нийтээрээ амардаг.

Уламжлалт ярианд луут завины баяр бол Хятадын эртний эх оронч яруу найрагч Чюй Юанийг дурсан санах өдөр юм. Чюй Юань нь байлдаант улсын үеийн Чү улсын том түшмэл байжээ. Тэрээр маш авьяаслаг нэгэн байж. Улс ардад ашигтай маш олон санал санаачилга дурдан гаргасан байдаг. Гэвч эдгээр санал санаачилга маш олон язгууртны ашиг сонирхлыг хохироох учир тэдний хатуу эсэргүүцэлд учирснаар Чюй Юань хил хязгаарт цөлөгджээ. Дараа нь Чюй Юаний Чү улс нь  хөрш зэргэлдээ орондоо түрэмгийлэгджээ. Улсын нийслэл нь эзлэгдсэн тэр өдөр Чюй Юань сэтгэлийн гүнээсээ эмгэнэн шаналж, мөрөнд живж үхсэн байна. Чюй Юань мөрөнд живж үхсэний дараа Чү улсын ард иргэд ихээр гашуудан зовж, тэр даруй хэнгэрэг цангаа балбан, луут завиар сэлж, түүнийг аврахаар мордсон боловч амжилтгүй болж, Чюй Юань нас баржээ. Түүний бие цогцсыг загасны хоол болгохгүйн тулд хүмүүс навчинд будаа ороож, гол руу хаяж байсан гэлцдэг. Үүнээс хойш жил бүрийн билгийн тооллын 5 дугаар сарын 5-нд навчинд будаа боож идэн, луут завь уралдуулах заншилтай болсон гэдэг.

Навчинд будаа боож идэн, луут завь уралдуулахаас гадна газар бүр өөр өөрийн зан заншилтай. Жишээлбэл, маш олон газарт бүгд эртлэн босож, ууланд авиран, нар гарахаас өмнө морин агь түүж, гэрийнхээ үүдэн дээр өлгөдөг. Умард нутгийн зарим газарт тахианы өндөг чанаж иддэг бол өмнөд нутгийн зарим газарт алтан хөхүүрт архи уудаг байна. Энэ бүхэн зун цаг ирэхээс өмнө гажуу өвчнийг арилгаж, эрүүл саруул аз жаргалтай байхыг хүсэн зөгнөж байгаа болно.

Луут завины баярыг Хятад улс 2009 онд ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний аман биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгүүлжээ.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: www.xinhuanet.com
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?