📅

Хятад, Монгол улс хамтран цөлжилттэй тэмцэж байна

🕔 2024/07/07 17:05

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улс биологийн олон янз байдал, экологийн аюулгүй байдал, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжилд дэлхий даяар ноцтой нөлөө үзүүлж буй дэлхийн хэмжээний асуудал болох цөлжилттэй хамтран тэмцэх арга замыг эрэлхийлж байна.

        2023 оны есдүгээр сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Хятад, Монголын цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагааны төвийн нээлт болсон юм. Хятад улс тус төвийг 2021-2030 онд нэг тэрбум мод тарих Монгол улсын зорилтыг дэмжих талбар болгон ашиглахаа амласан.

        Мөн Хятад улс хамтарсан семинар, үзүүлэх арга хэмжээнүүдээр дамжуулан элсний нүүдлийн эсрэг технологио хуваалцаж байна.

        Хятадын Шинжлэх Ухааны Академи 2017 оноос хойш Монгол улсын Булган аймагт 27 га талбайд хөдөлгөөнт болон хагас хөдөлгөөнт элсэн манхныг тогтворжуулах, ургамлыг нэмэгдүүлэх арга замыг харуулсан төсөл хэрэгжүүлж байгаа юм.

        Мөн Хятад улс элсэн шуурганы аюулаас урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор Монголын элсэн цөлд хяналтын станц барих төлөвтэй байна.

        Хоёр тал бүс нутгийн элсэн шуургыг бууруулах, Монголын тэгш өндөрлөгийн экологийн аюулгүй байдлыг дэмжих чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа амлалаа.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: СМТ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?