Л.ЭНХ-АМГАЛАН: Хуулинд нэгдүгээр ангиас англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Гуравдугаар ангиас заана

УИХ-аас Англи хэлний боловсролын лобби бүлэг байгуулсан талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлэл гаргаад буй. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нэгдүгээр ангиас эхэлж, англи хэлний хичээл оруулах болсон гэх маргаан иргэдийн дунд үүсээд байна. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өдрийн турш Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахаар болсон байна. Буруу, зөв гэж сошиал сүлжээнд маш их маргалдсан байна.
Тодруулъя:
1.Боловсролын хуулийн анхны хэлэлцүүлгээр Англи хэл бол үндсэн гадаад хэл байна.
2.Хуулинд нэгдүгээр ангиас англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. 3.Шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ..." гэлээ
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих