Австралид нээгдсэн анхны Монгол ресторан: Хоолоор дамжуулж улсаа сурталчилна
Австралийн нийслэл Канберра хотод Монголын анхны fine dining нээгджээ. Тэд зөвхөн монгол хоолоор үйлчлээд зогсохгүй Монгол соёлыг танилцуулах зорилготой.
Монголын тухай анхны сэтгэгдэл эндээс эхлэлтэй байгаасай гэж Наадам рестораныхан хүсдэг. Тийм ч учраас хоолны амт, үйлчилгээний чанараа улам сайжруулахыг эрмэлздэг тухайгаа үүсгэн байгуулагч Ганбаяр ярьсан юм.

Зурагт: Рестораны үүсгэн байгуулагч П.Ганбаяр, Гүйцэтгэх захирал Х.Мөнхбилгүүн нар. Credit: Lucy Ridge
Рестораныхаа үүдэнд гэр барьж, ирсэн зочдоо Монгол сүүтэй цайгаар дайлдаг. Айл эзгүй байсан ч орж суугаад ундаалдаг Монгол зочломтгой ёсыг таниулах зорилготой гэж тэд ярьлаа.

Айрагтай эсвэл чацарганатай коктейл найруулж, стүжинг Итали амтаар баяжуулж, битүү шөлийг ногоон гурилаар бүтээж эхлэл хоол болгон Монгол хоолыг рестораны түвшинд авч ирэх гэж багагүй хугацаа зарцуулжээ.

Наадам рестораны Гүйцэтгэх захирал Х.Мөнхбилгүүн "Бид хүссэн хүсээгүй Монголыг төлөөлж байна. Энэ хариуцлагыг хүлээж авч, бид түүх, хоолныхоо тухай аль болох ихийг уншиж мэдэж, үйлчлүүлэгчдййн асуултад түгдэрэлгүй хариулах том шалгууртай болсон"

Эх сурвалж: sbs.com.au