Б.Амарсайхан "Эмиралд Чест" компаниар сонгуулийн зардлаа гаргуулж, оронд нь 141 айлын газрыг өгсөн үү?
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэдийн амьдарч байсан газрыг хятад компанид олгосон, улмаар дээрх газарт амьдарч байсан иргэдийг нүүлгэн шийлжүүлэхийн тулд иргэдийн биед халдсан гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн захирамжаар Эмирал Чест гэх Хятад компанид нийслэлийн засаг даргаас 141 айлын амьдарч буй тус газрыг эзэмших эрх олгож байжээ. Улмаар тус байгууллагын хамгаалалтын ажилчид гэх 40 гаруй залуус хашааг нурааж, иргэдийн биед халдсан байна. Газар олголтын хуулиар авсан газартаа гурван жилийн хугацаанд хашаа барьж өөрийн болгож авахгүй тохиолдолд эзэмшигчийн эрхийг цуцалдаг.
Гэвч аль 2020 онд газар эзэмших эрх олгосон байж одоог хэр нь ганц ч хашаа хатгаагүй. Тэгэхээр хуулийн дагуу энэ компанийн газар эзэмших эрхийг цуцлах хангалттай шалтгаан байгаа хэмээн газраа дээрэмдүүлсэн иргэд бухимдаж байна.
Түүнчлэн иргэд тус газартаа олон жилийн турш амьдарч байгаа. Холбогдох газарт нь амьдарч байгаа газраа өөрийн нэр дээр болгох гэж олон удаа хүсэлт гаргаж байсан. Гэвч бидний хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй байж, сүүлд хүсэлт гаргасан хятад компанид газар эзэмших эрх олгосон нь шудрага бус зүйл хэмээж байв. Тус хорооны Засаг даргын мэдээлснээр : "Энэ газрыг 2020 онд нийслэлийн засаг дарга С.Амарсайханы захирамжаар олгосон. Энэ компани нь өөрөө тухайн үедээ газартаа хашаа бариагүй. Миний хувьд энэ компанийн газар эзэмших эрхийг цуцлуулж, иргэдэд олгох талаар бүх боломжоороо ажиллана" гэв.
Мөн түүнчлэн иргэдийн хэлж буйгаар 2020 оны сонгуулийн өмнөхөн хятад компанид газар эзэмших эрх олгогдож байсан. Тэгэхээр хамгийн их хардлаг төрүүлж буй асуудал нь тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Амарсайхан 2020 оны сонгуулийн зардлаа “Эмирал Чест” компаниар гаргуулан, оронд нь газар эзэмших эрхийг олгосон байж магадгүй гэх зүйлийг иргэд хэлж байв.
Ямартай ч нарийн асуудлыг хууль хяналтын байгуулага нь тогтоох хэдий ч ,заавал иргэдийн олон жил амьдарсан газрыг хууль бусаар өөр эзэмшигчтэй болгож иргэдээ дээрэмдэж, доромжлох хэрэг байна уу. Одоогийн Шадар сайд С.Амарсайхныг нийслэлийн засаг дарга байхаас нь хойш л газрын маргааны асуудлаар хэл ам тасардаггүй. Түүний төрсөн ах болон эрхэм шадар сайдын өөрийн амьдарч буй газар нь хүртэл хууль бусаар олгогдож байсныг хэн бүхэн мэднэ. Гэвч гаргасан захирамж нь хүртэл иргэддээ хүртээлгүй байгаа нь энэ хүн үнэхээр ард иргэдээ бодолгүй өөрийн нэр төр, амбицаа боддог улс төрч үү гэх дүгнэлтийг иргэд өөрсдөө тунгаан бодно биз....
BOLOD.MN