📅

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Соёлмаа,гишүүдийнхээ хамт хуулийн хариуцлага хүлээх үү

🕔 2016/06/10 17:13

 Аймгийн ИТХурлын сонгуулийн 3,9,14,15,19,20 дугаар тойргуудад Дархан-Уул аймгийн МАНамаас нэр дэвшигч долоо,бие даан нэр дэвшигч 8 ,нийт 15 хүний "Монгол Улсын Үндсэн хууль”-иар олгогдсон сонгогдох эрхэнд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо бүдүүлгээр халдаж,Ардчилсан намын захиалгаар хууль бус тогтоолдууд гаргасаныг аймгийн анхан шатны шүүх 2016 оны 06-сарын 03,06,08-ны өдрүүдэд хүчингүй болгож, эдгээр хүмүүсийн орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхийг сэргээсэн байна.

Аймгийн Сонгуулийн хороо холбогдох хуулиараа давж заалдах эрх нь нээлттэй байгаа хэдий ч "Сонгуулийн тухай хууль”-ийн 115.3-д”Нэхэмжлэл хүлээн авсан шүүхийн шүүгч хэрэг үүсгэх эсэх асуудлыг нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж хуульчлагдсан байх тул хэрэв давж заалдах шатны шүүхээр Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн ,сонгуулийн хорооны хууль бус ,илт нэг талыг барьсан тогтоолуудыг хүчингүй болгосон шийдвэрүүдийг дахин нотолбол "Сонгуулийн тухай хууль”-ийн 165 дугаар зүйлийн 2 дахь заалт ”Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээлгэнэ, "Төрийн албаны тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 1.3 дахь заалт ”Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална”мөн "Сонгуулийн тухай хууль”-ийн 165 дугаар зүйлийн 4 дэхь заалт”Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эдийн болон эдийн бус хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль,бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ "гэсэн заалтуудаар Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Соёлмаа,гишүүдийнхээ хамт хуулийн хариуцлага хүлээх болно.
"Монгол Улсын Үндсэн хууль”-ийн 2 дугаар бүлэг,11 дүгээр зүйлийн 1-д заасанаар "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж тунхагласан байх тул Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга,гишүүд хуулийн гадуур гишгэх газаргүй.

 5454545454

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?