📅

ГЕГ: Гадаад худалдааны бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 56.3 хувиар өслөө

🕔 2023/03/21 13:45

ГЕГ: Гадаад худалдааны бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 56.3 хувиар өслөө

 

Гаалийн ерөнхий газраас 2023 он гарснаас хойш гуравдугаар сарын 20-ны байдлаар барааны экспорт, импортын мэдээг хүргэж байна. Тэрбээр, Гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56.3 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд, экспорт 1.5 тэрбум ам.доллараар, импорт 0.2 тэрбум ам.доллараар өссөн байна. Дээрх хугацаанд Монгол Улс дэлхий 107 улстай худалдаа хийснээс 39 улсад бараа экспортолсон бол 105 улсаас бараа бүтээгдэхүүн импортлон авсан байна.

Экспортын хувьд он гарсаар 3.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар буюу 96.3 хувиар өссөн. Үүнд эрдэс бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молебдины баяжмал, боловсруулаагүй нефть, мөнгөний хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувийг, нийт экспортын 84 хувийг дангаараа эзэлж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?