"Хөгжлийн банк"-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүгчийн шийдвэр гарав

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Балганы Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хаалттай явуулах тухай хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй гэж дэмжиж, шүүгч хүлээн авснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттайгаар үргэлжилсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэж заасны дагуу 21:30 минут хүртэл явагдаад завсарласан юм.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өчигдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, хоёр дахь өдрөө прокурор 6, яллагдагч 35, иргэний хариуцагч 2, өмгөөлөгч 43, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3 нийт 89 оролцогчтойгоор үргэлжлэв.
Ингээд шүүхээс 80 яллагдагч, 4 хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт товлон зарлалаа.