📅

Б.Жавхлан: Ирэх онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, өмнөхүүдээ дуусгана

🕔 2022/11/11 16:23

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.11.11/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг эцэслэн баталсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл төсөв батлагдсантай холбогдуулж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Төсвийн хууль 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.
Нийгмийн чиглэлийн гурван гол салбар яам буюу Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамгийн том урсгал зардал болон төсвийн хөрөнгө оруулалтын зардалтай байдаг. Тухайлбал ХНХ-ийн сайд дээр нийгмийн даатгалын бүх багц байж байна. Дээрээс нь хүүхдийн мөнгө, Халамжийн хууль шинэчлэгдсэнээр нийтдээ 5.4 их наядын багц урсгал зардалтай байх жишээтэй.
Хөрөнгө оруулалтуудын хувьд мэдээж боловсролын салбар дээр томоохон хөрөнгө оруулалтууд үргэлжилж явна. Дээрээс нь дэд бүтцийн салбар, ялангуяа ЗТХЯ дээр өмнө онд болон энэ онд эхэлсэн замын хөрөнгө оруулалтууд шилжих байдлаар үргэлжилнэ.
Бид 2022 онд аль болох хөгжлийн эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын багцыг баталсан. Жил үндсэндээ дуусаж байна. Гүйцэтгэл гарах дөхөж байна. Энэ онд эхлүүлсэн томоохон боомтын замууд, эдийн засгийн бодит хөгжлийг дэмжих Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа боомтын бүтээн байгуулалтууд, боомт хүрэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтууд ирэх онуудад үргэлжилж явна.
Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн барихад ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтууд үндсэндээ 86 хувь буюу 1064 төслөөс 916 нь ирэх онд дуусахаар өргөн барьсан. Үүн дээр УИХ-аар томоохон өөрчлөлтүүд орсонгүй, энэ багцаанд дэмжиж баталлаа.
Хөрөнгө оруулалтын бодлогын хувьд ирэх онд томоохон тохиргоо хийсэн жил байх болно. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Өөрөөр хэлбэл 2018, 2019 оноос хойш дуусаагүй шилжиж өнөөдрийг хүртэл явж байгаа хөрөнгө оруулалтуудын хамгийн их төвлөрөх жил нь ирэх 2023 он байгаа юм. Эдгээрийг дуусгаж авахгүй бол цаашид үнийн нэмэгдэл болон бусад эрсдэл учирч болзошгүй учраас ирэх жил хуримтлагдсан хөрөнгө оруулалтуудыг бушуухан дуусгаж авах нь бодлогын гол цөм байх болно" гэлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?