📅

"Voice Of Mongolia" шоуны оролцогч Ш.Мөнхбаяр ээжийнхээ элэгний донор болно

🕔 2022/10/31 16:49

"Voice Of Mongolia" шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаярын ээж Т.Шинэтуяа хүндээр өвдөж, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орох шаардлагатай болжээ. Хагалгааг Монголд хийх боломжтой ч 50 сая төгрөгийн өртөгтэй. Тиймээс тэрбээр элэн нэгт ахан дүүсээсээ сэтгэлийн хандив хүсэж, "Элэг бүтэн амьдрал" нэртэй хандивын аян эхлүүлээд байгаа аж.  
Түүний хагалгаанд хүү Ш.Мөнхбаяр нь донор болохоор шийджээ. Ш.Мөнхбаярын хувьд дуулахаас гадна кино урлагт хүч сорьж яваа залуу уран бүтээлчдийн нэг. "Хамгийн хөөрхөн охин” кинонд гол дүр бүтээж кино урлагт хөл тавьсан тэрээр хамгийн сүүлд "Гаднын нөлөөгүй" кинонд дүр бүтээсэн билээ. 
Мөн "Хамгийн хөөрхөн охин” киноны “Чамайгаа зүүдлэхгүй юм бол” дууны аяыг зохиож, өөрөө дуулжээ. Тэрээр мөн "Universe Best Songs 2017" шоунд оролцож шилдэг оролцогч болж байсан нэгэн. 
Түүний ээж Т.Шинэтуяагийн хувьд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р цэцэрлэгт багшаар ажилладаг нэгэн. 
Та бүхнийг хандивын аянд нэгдэн ээж, хүү хоёрт тусламжийн гараа сунгахыг хүсье. 
ТЭДНИЙ ХАНДИВЫН ДАНС: 5420070687 /ХААН БАНК/
УТАС:8874413, 89899616

https://news.zindaa.mn/4dq0
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?