📅

Шинэ жилийн баярыг санагдуулам "Thinking About You"

🕔 2021/12/06 16:02

"Universe best songs” наадмаас  урлагийн гараагаа эхлүүлж хэдийнээ олны танил болоод буй дуучин бол С.Хишигжаргал юм. Тэрээр хамгийн сүүлд "Im Hishigee" цомогоо гаргасан бөгөөд шинэ жилийн уур амьсгал орсон эдгээр өдрүүдэд бид бүхэн түүний "Thinking about you" дууг онцолж байна. 



Дуучин С.Хишигжаргал нь уг уран бүтээлээ 2017 онд гаргасан бөгөөд одоог хэр нь залуусын дунд хит болсон хэвээр байна. Мөн түүнчлэн түүний гаргасан уран бүтээлүүд дуу хөгжим сонирхогчдын жагсаалтыг сар бүр тэргүүлдэг билээ. "Thinking About you" дууны аяыг Н.Тэмүүлэн, О.Одгэрэл зохиосон бол дууны үгийг дуучин С.Хишигжаргал өөрөө бичжээ. Дууны өнгө төрх, өвөрмөц шийдэл бүхий клиптэй дээрх уран бүтээл цацагдсанаас хойш сая гаруй хүн Youtube сувгаар дамжуулан үзсэн байна. 

 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?