📅

АСЕАН-ы эцсийн баримт бичгийг батлахад хүндрэлтэй байгааг мэдэгдэв

🕔 2022/08/08 10:27

АСЕАН-ы эцсийн баримт бичгийг батлахад хүндрэлтэй байгааг мэдэгдэв

 

Камбожийн ерөнхий сайд Хун Сен бямба гарагт олон нийтийн өмнө үг хэлэхдээ Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) болон бүс нутгийн блокийн яриа хэлэлцээний түншүүдийн хэд хэдэн сайд нарын уулзалтыг зохион байгуулж, Камбожийн Засгийн газарт тулгарч буй сорилтуудын талаар ярилцлаа. Камбожи 2022 онд АСЕАН-ыг даргалж байна. Пномпенд болсон уулзалтуудад АСЕАН-ы орнуудын Гадаад хэргийн сайд нар оролцож, зарим уулзалтад тус холбооны яриа хэлэлцээний түнш орнуудын Гадаад хэргийн сайд нар оролцов.
 
“Хүн бүр бидэнтэй зохион байгуулагчийн хувьд сайн хандсан ч бид хэд хэдэн асуудалтай тулгарсан" гэж Хун Сен Пномпенийн Хатан хааны их сургуулийн хүндэт докторын зэрэг олгох ёслолын үеэр хэлэв. Ерөнхий сайдын үгийг "Khmer Times" сонины цахим хувилбараас эш татсан байна.
Жишээ нь, бид яриа хэлэлцээний арга хэмжээнүүдэд суудалтай холбоотой асуудалтай байсан. Европ болон бусад газар зөрчилдөөнтэй байгаа тул зарим сайд зэрэгцэн суухыг хүсээгүй” гэж тэрбээр хэллээ. Зөвхөн зөвшилцлийн үндсэн дээр батлагддаг хамтарсан мэдэгдлийн эх бичвэрүүдэд ч асуудал гарсан. Гэвч бид энэ байдлыг шийдэж чадлаа” гэж Хун Сен нэмж хэлэв.
Уулзалтын үр дүнд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд хийсэн айлчлалын дараа Тайванийн хоолойн нөхцөл байдлын талаар АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар 29 хуудас бүхий хамтарсан мэдэгдэл гаргасан. АСЕАН-д Камбожи, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Бруней, Филиппин, Вьетнам, Лаос, Мьянмар ордог. Пномпенд өнгөрсөн долоо хоногт АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын 55 дахь удаагийн хурал, АСЕАН болон тус холбооны яриа хэлэлцээний түнш орнуудын хоёр талын цуврал уулзалт, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт (EAS) сайд нарын уулзалт, АСЕАН-ы бүс нутгийн аюулгүй байдлын форум (ARF) гэсэн арга хэмжээг зохион байгуулав.
 
З.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?