📅

Алдартнуудын дүрийг кинонд амилуулсан 20 жүжигчин

🕔 2022/03/29 12:38
Найруулагч нар тухайн дүрийн намтарчилсан бүтээлийг хийхдээ жүжигчнээ сонгох тал дээр маш болгоомжтой хандах ёстой. Зүс царай, бие бялдрын хувьд ижил төстэй байдлыг харгалзан үзэх нь мэдээж. Энэ шаардлагад тун ойр нийцсэн сонголтуудыг танд харуулъя. Эдгээр жүжигчид түүхэн хүмүүстэй маш адилхан болсон бөгөөд үүнд киног бүтээлцэж буй арын уран бүтээлчид маш чухал үүрэгтэй гэдгийг дурьдах хэрэгтэй. 
1. Мексикийн зураач эмэгтэй Фрида Кало - Сальма Хайек /"Фрида" 2002/
2. Queen рок хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркури - Рами Малек /"Богемийн рапсоди" 2018/
3. Физикч Стивен Хокинг - Эдди Редмэйн /"Бүх зүйлийн онол" 2014/
4. Дуучин-дуу зохиогч, хөгжимчин, найруулагч, кино жүжигчин Боб Дилан - Кэйт Бланшетт /"Би тэнд байхгүй" 2007/
5. АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольн - Даниел Дэй Льюис /"Линкольн" 2012/
6. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд агсан Уинстон Черчилл - Гарри Олдман /"Darkest hour" 2017/
7. Теннисчин Бобби Ригс - Стив Карелл /"Хүйсийн тулаан" 2017/
8. Уран барималч Альберто Джакометти - Жеффри Раш /"Эцсийн хөрөг" 2018/
9. АНУ-ын 46-р дэд ерөнхийлөгч Дик Чейни - Кристиан Бэйл /"Vice" 2018/
10. Дуучин, ая зохиогч Лоритта Линн - Сисси Спейсек /"Нүүрсчний охин" 1980/
11. Жүжигчин Жэймс Дин - Жэймс Франко /"Жэймс Дин" 2001/
12. “Queen” хамтлагийн гитарчин, астрофизикч Брайн Мэй - Гвилим Ли /"Богемийн рапсоди" 2018/
13. Аляскын захирагч асан, улс төрч Сара Пэйлин - Жулианна Мур /"Game Change" 2012/
14. Улс төрч, бэлгийн цөөнхийн төлөө тэмцэгч байсан Харви Милк - Шон Пенн /"Тэгш эрхийн дуу хоолой"2008/
15. Урлагийн сюрреализм урсгалыг үндэслэгчдийн нэг Сальвадор Дали - Адриен Броуди /"Парист шөнө дунд" 2011/
16. Инээдмийн жүжигчин, кино найруулагч Чарли Чаплин-Роберт Дауни Жр. /"Чаплин"1992/
17. “Queen” хамтлагийн гитарчин Жон Дикон-Жо Мазелло /"Богемийн рапсоди" 2018/
18. Хурандаа Роберт Гулд Шоу - Мэттью Бродерик /"Алдар"1989/
19. Техногийн хатан хаан Селена Квинтанилла - Женнифер Лопез /"Селена"1997/
20. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуу зохиогч, жүжигчин, найруулагч Серж Генсбург - Эрик Элмоснино /"Эмэгтэйчүүдэд хайртай хүн"/
Эх сурвалж: misteriosdomundo.org
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?