📅

Д.Мөнх-Эрдэнэ: Долгорсүрэнгийн Дагвадорж оо, хулгайч аа, чи гараад ир

🕔 2021/10/19 17:51
Зохиолч, Яруу найрагч Р.Эмүжин: За үнэхээр дэмжиж байна аа, энэ Мөнх-Эрдэнэ гэж хэл ам нь гүйцэгддэггүй нөхрийг. Хэдэн сарын өмнө Улсын циркийн барилгыг буулгаж, алтан манежийг нь хогийн цэг рүү ачуулж байгаа тухай хоёр ч пост оруулж байлаа. Зарим хүн утасдаж, ах, дүү луйварчдаас болгоомжтой байхгүй бол эвгүй хүмүүс шүү гэж сануулж байсан юм даг. Луйварчид гэдэг үгийг тэд шивнэж хэлж байсан, харин өнөөдөр Мөнх-Эрдэнэ чангаар хашгирчихлаа.

Ингэтлээ бид шударга бусын өмнө толгой гудайсан байна, дасан зохицсон байна. Нийгмээрээ мэдэж байгаа хэрнээ нийтээрээ үгээ залгиж, үнэнээс нуугдаад өдий хүрсэн байна. Улсын циркийн барилга бол румынуудын тусламжаар баригдсан, Азид хоёрхон байдаг ховор нандин бүтээн байгуулалт байсан. Менежмэнтийн хувьчлал нэрээр Долгорсүрэнгийн Дагвадорж ахынхаа шууд оролцоотойгоор авсан боловч циркийн зориулалтаар ашиглаагүй. Уушийн баар, угаалгын газар, улсын дугаарын үйлдвэр зэргээр дүүрсэн. Мэдээж түрээсийн мөнгийг нь Дагвадорж авч байгаа. Яасан ч их шунал юм, ямар ч хэмжээ хязгааргүй хүсэл юм.

Мэргэжлийн шаардлага хангасан сайхан ордныг нь үгүй болгочихоод, циркийн урлагийнхныг нохой шиг хөөгөөд гаргасан даа. Ямартаа 80 жилийн ойгоороо энэ даавуун асарт, бужигнасан шороон дээр, даарч хөрөөд тоглолт хийсэн болж байхав.
Монголын циркийн урлаг эдүгээ мөхөж байгаа нь яах аргагүй Долгорсүрэн зааны хөвгүүдтэй холбоотой. Хувьчилж авсан нэртэй өдгөө 15 дахь жилтэйгээ золгож байна. Үр дүнд нь монголчууд циркгүй болсон. Циркийг, циркийн урлагийг энэ гэр бүл хулгайлсан, энэ үнэн. Энэ Долгорсүрэнгийнхэн гэдэг айлын нэр төрийн бунхан шарил нь Улсын циркийн бөмбөгөр байшин, энэ ч бас гашуун үнэн.
Соёлын яамтай болчихлоо, циркээ буцаагаад сэргээнэ дээ гэсэн горьдлого циркчдэд байсан, гэвч Номин хөдлөөгүй, хөдлөх ч үгүй биз. Алтан манежийг нь нурааж байхад ахмад циркчид уйлаад гуйж байсан шүү дээ. Тухайн үед эл хувьчлалын асуудал дахин сөхөгдөөд, Сумъяабазар хотын мээр болсноор нам дарагдсан. Улсын циркийн бөмбөгөр байшинг Долгорсүрэн зааны хөвгүүд нураан, машин машинаар нь хогийн цэг рүү ачиж байхад циркчид маань пудвол түрээслээд хүүхэд сургаад явж байгаа.

Циркчид Улсын циркийн гадаа очоод Дагвадоржид нохой шиг хөөгдөөд гардаг нь ч бас үнэн. Ийм байж болох уу, энэ шударга явдал уу? Тиймээс энэ сэдвээр харанга дэлдсэн Мөнх-Эрдэнийг, циркийн урлагт хайртай хэн бүхнийг дэмжинэ. Бүгдээрээ нэгдээд тэмцвэл бид энэ дээрмийг зогсоож чадна. Энэ бол дээрэм, энэ бол хулгай, энэ бол ёс зүйгүй, увайгүй явдал, эвлэрээд л байх уу? Бид дээрэмдүүлчихээд, дээрэмчдээ долоодог, албан тушаал өгдөг, сурталчилж тойрон хүрээлдэг, парламентад сонгодог. Энэ тэгээд шударга ёс уу?

ZUVLUKH.MN 
https://zuvlukh.com/news/1428/19/?fbclid=IwAR201Osji6Wbj6QAiQBxM45y1UGJzJJtMr1s4oUTP_d7ppWbS1H3R5TXYesскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?