📅

Нөхөн сонгуулийн санал хураалт ням гарагт 07:00-22:00 цагийн хооронд болно

🕔 2021/10/09 16:55

УИХ-ын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах ажиллагаа аравдугаар сарын 10-ны ням гарагт 07:00-22:00 цагт явуулахаар шийдвэрлэсэн билээ.
Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны энэ оны долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд уг хуваарь, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгуулийг зохион байгуулах аж. 
Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн СХД-ийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт 89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн нийт 152 байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага байгуулагдаад байна.
Сонгуулийн үеэр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэм баримтлах талаар Улсын онцгой комисс болон холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахаар эрүүл мэндийн болон онцгой байдлын ажилтан, алба хаагч, нөхөн сонгуулийг зохион байгуулахад нийт төрийн 1,930 гаруй албан хаагч ажиллах аж. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?