Умард Солонгос гар утсанд хяналт тавьж эхэллээ
🕔 2016/04/27 13:39
Умард Солонгосын эрх баригчид хилийн болон гар утасны хэрэглээ, ялангуяа гадаад ертөнцтэй холбоо тогтооход тавих хяналтаа чангатгасан байна. БНАСАУ-ын засаг захиргаа Хамгён-Пукто мужийн Хверён, Мусан гацаануудад голын эргээр хяналтын камер байрлуулжээ. Онсон мужид бүр хилийн дагуу минижүүлсэн гэж зарласан байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун үүний өмнө хил орчмын бүсэд гар утас хэрэглэхийг хориглож үүнд хатуу хяналт тавьж байхыг аюулаас хамгаалах байгууллагын орон нутгийн салбарууд, мужуудын төвүүдэд анхааруулсан юм. Гэхдээ нутгийн иргэд хариуцлагаас зугтаахын тулд офицеруудад хахууль өгдөг гэж 2014 оны сүүлчээс умардаас зугтаан Өмнөд Солонгост ирсэн иргэд ярьжээ.
Умард Солонгост гар утас Хятадаас хууль бус наймаагаар SIM карттайгаа орж ирдэг, ингэснээр хятад болон өмнөд Солонгостой харилцах боломж бүрддэг гэнэ.
эх сурвалж: inder.mn
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих