📅

Хятадууд үргэлж халуун ус уудаг шалтгаан

🕔 2016/04/26 09:20

 

Хятадын сая сая иргэдэд өдөр бүр халуун ус уухаас илүү нийтлэг зүйл гэж байдаггүй гэнэ. Гэвч халуун усыг дангаар нь уух гэдэг энгийн нэг зуршил нь бусад улс оронд тийм ч нийтлэг байдаггүй байна.

Үнэнийг хэлэхэд урд хөршийн олонхи нь халуун усыг яагаад хүйтнээсээ илүү хэрэглэдэгээ тайлбарлаж мэддэггүй бөгөөд зарим нь зүгээр л соёлын ялгаа , заншил болсон гэх мэтээр үздэг байна. Гэвч энд хэд хэдэн шалтгаан байдгийг та бүхэндээ танилцуулж байна.

• Цайны соёл

Хятадуудын халуун ус уух зуршил нь тэдний эртний цайны соёлоос үүдэлтэй гэдэг нь маргаантай. Учир нь адилхан соёлтой Япон, Солонгос зэрэг хөрш зэргэлдээ орнууд нь дан буцалсан халуун усыг тийм ч их ойшоодоггүй. Гэтэл хятад үндэстэн яагаад хүний биед халуун ус сайн гэж хэрэглэж заншсан нь тодорхойгүй юм.

• Эрүүл ахуйн асуудлууд

Хятадууд халуун ус бактер устгах ид шидтэй хэмээн итгэж эртнээс хэрэглэж иржээ. Түүнчлэн халуун усыг хятадын олон гамшиг, тухайлбал хар үхэл гэж нэрлэгддэг олон хүний амийг авч одсон цуст өдрийн ариутгагч гэж үздэг. Өнөөдөр ч гэсэн халуун усны эрүүл ахуйн чадвар дэлхийн зарим нэг оронд нэн хэрэгтэй зүйлийн нэг хэвээрээ байна.

• Түүхэн шалтгаан

1950-иад оны үед Хятадын удирдлагууд халуун ус уухыг иргэддээ зөвлөж байжээ. Мөн тухайн үед иргэддээ зориулж халуун усыг түгээхээр олон тооны уурын зуух байршуулж байсан гэдэг. Эдүгээ халуун ус нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай Хятадын жилүүдээс үлдсэн цорын ганц зүйл юм. Дашрамд дурьдахад өнөө үед хятадуудаас гадна дэлхийн өнцөг булан бүрийн эмч судлаачид халуун ус ууж заншихыг иргэддээ уриалж байгаа бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийг сарын тэмдгийн үед халуун ус ууж шингэнээ нөхөхийг зөвлөдөг байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?