Зам тээврийн ослын 224 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 322 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 224 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 3 хүн гэмтэж, Орон нутагт 1 хүн гэмтэж 1 хүний амь хохирсон. Нийслэлд 2 хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-3
Ослын хэлбэр:
- Гарцтай-2
- Гарцтай-1
- Хоёр автомашин мөргөлдсөн-1
Орон нутаг: Гэмтсэн хүн:
- Зорчигч-1
- Жолооч-1
Ослын хэлбэр:
- Онхолдох -1
- Хоёр автомашин мөргөлдсөн-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 85 зөрчил илрүүлсний нийслэлд 56 орон нутагт 29 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Нийслэл хотын авто замын түгжрэл саатлыг бууруулах, Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагчаас дараах хоёр төрлийн захирамж шийдвэр гарсан байна.
- Энэ сарын 19-ны өдрийн А/642 дугаартай захирамжийн дагуу энэ сарын 28,29 нд тэгш сондгой буюу дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах.
- А/641 дугаартай захирамжаар Энхтайвны өргөн чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд автомашингүй өдрийг Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн зарим авто замд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох, мөн тус өдөр 6 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих