ОХУ- ын тал “холболтын цэг өгөхгүй” гэж өгүүлсэн “Богдхан төмөр зам”-ын төслийн нээлт ӨНӨӨДӨР болно
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын Мандал өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох “Богдхан төмөр зам”-ын арав гаруй жил яригдсан, хүлээлт үүсээд удаж буй төсөл юм. Тэгвэл өнөөдөр /2021.08.23/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс тус төмөр замын төслийн нээлтийг хийх гэж байна.Сонирхуулахад, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павловтой уулзалтын протколыг нийтлэлч н.Оргилмаа саяхан олон нийтэд ил болгосон.
Тус протколд, ОХУ-ын тал “Богдхан төмөр зам. Богдхан төмөр замын төсөлд РЖДстрой, РазвИН зэрэг Монголд буй Оросын охин компаниудаа оруулмаар байна. Юун Япон, юун Америк вэ? Холболтын цэг өгөхгүй шүү! Мухар 170 км овоолсон шороогоо яахыг чинь харъя” гэсэн байдаг.
Харин “Богдхан төмөр зам” нь Улаанбаатар хотоор дайран өнгөрч буй ачаа тээврийн нийт ачааллын 60-аас илүү хувийг үүрэх урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд гаргаад байгаа юм. Мөн Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа, мөн ОХУ-аас БНХАУ руу хүрэх бүх дамжин өнгөрөх ачаа тээвэр энэ замаар явна. Нэг ёсондоо нийслэл хотын авто замын хөдөлгөөнийг өдөртөө 2-3 цаг саатуулдаг, Улаанбаатарт буухаас бусад тээвэр ачааг Богдхан төмөр замаар тээвэрлэнэ гэдэг.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих