Халаа сэлгээ, байгалийн гамшиг, тамирчны харлалт гээд дуулианаар дүүрэн Токиогийн олимп
Токиогийн зуны олимпийн наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ удаагийн Олимп эхлэхээсээ ч өмнө дуулиан дүүрэн байгаа юм.
Коронавирусээс айгаад Токио руу ниссэнгүй
Гвиней улсын шигшээгийнхэн Олимпод оролцохоос татгалзжээ. Гвинейн 5 тамирчин тэмцээнд оролцох ёстой байсан аж. Гэтэл коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор наадамд оролцохоос татгалзах шийдвэрийг гаргалаа Гвинейн төр засгаас мэдэгджээ. Үүнээс өмнөхөн БНАСАУ Олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Нээлтээс нэг хоногийн өмнө найруулагчгүй болов
Олимпийн наадмын нээлтийн ёслолоос нэгхэн хоногийн өмнө найруулагч Кентаро Кобаяши нь халагджээ. Халагдсан шалтгаан нь түүний Холокостын тухай хошигнолтой холбоотой. Алдартай стендап комеди жүжигчин түүний үйлдэл дипломат үр дагавар учруулж болзошгүй учир ажлаас нь чөлөөлсөн гэж “Токио 2020” зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэйко Хашимото мэдэгджээ.
Кентаро Кобаяши
Кобаяшигаас хэдхэн хоногийн өмнө хөгжмийн зохиолч Кэйго Оямада нь халагдсан юм. 30 жилийн өмнө сургуульд байхдаа тахир дутуу хүүхдүүдийг хэрхэн шоглодог байснаа ярьсан нь энэ удаа ил гарч, ажилгүй болжээ.
Олимпийн зохион байгуулах хорооны өмнөх тэргүүн хүйсээр ялгаварласан үг хэллэгээсээ болоод ажилгүй болсон бол Олимпийн креатив захирал нь ёслолын үеэр алдарт жүжигчин, модель Наоми Ватанабэг гахайн хувцсаар гоёх гэснээсээ болоод халагджээ.
Кэйго Оямада
Гэтэл гадаадын баг тамирчид эдгээр дуулиан дээр дуулиан шуугиан тарьж, гал дээр тос нэмж байна. Америкийн шигшээ багийн эмч наадам зохион байгуулагчдыг нацистуудтай зүйрлэж, Олимпийн тосгоны нөхцөл байдалд гомдол гаргажээ. Үүний зэрэгцээ наадамд оролцогчдын дунд коронавирусийн халдварын тохиолдлууд нэмэгдсээр 100-д дөхөөд байна. Зохион байгуулагчид хатуу арга хэмжээ авч, тамирчдыг шаардлага зөрчвөл хатуу арга хэмжээ авахаа анхааруулсаар байгаа юм.
COVID-19-гүй бас нэг дуулиан гарсан нь Угандагийн хүнд атлетикийн нэгэн тамирчин Японд сайхан амьдрал хайн, харласан явдал юм. Жулиус Ссекитолеко эх орондоо буцахыг хүсэлгүй, Нагоя руу хурдан галт тэргээр зугтжээ. Хэд хоног сураггүй байсны эцэст түүнийг олж, Уганда руу нь буцаасан байна.
Угандагийн баг тамирчид
Тэгвэл Олимпийн наадмын үеэр бас нэг дайралт ирэхийг зохион байгуулагчид анхааруулж байна. Цар тахал, хэт халуунаас гадна Олимпод оролцогчид байгалийн гамшигт нэрвэгдэх магадлал өндөр байна. Японы барууны өмнө хэсэгт долоодугаар сарын эхээр хөрсний нуралт үүсэж, 15 хүн амиа алдсан. Энэ бүгдээс болоод зохион байгуулагчид аюулгүй байдалд нэлээд анхаарал тавихаас өөр аргагүй болжээ.
Аюул ослын үеийн санамж бүхий самбарууд
Энд газар хөдөлж, цунами үүсэх эрсдэл хэзээ ч бий болж мэднэ. Тиймээс хаа сайгүй нүүлгэн шилжүүлэлтийн хүснэгт бүхий самбар тавьжээ.
Эх сурвалж: Mir24.tv
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих