Абэ Шинзо Олимпын наадмын нээлтэд оролцохоос татгалзжээ
Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолд өндөр дээд түвшний зочны хувиар уригдсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нээлтэд оролцохоос татгалзжээ.
Коронавирусний халдварт өвчин тархсантай холбогдуулан Токиод онц байдлын дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй энэ үед Наадмыг зохион байгуулах хорооны хүндэт зөвлөх А.Шинзо ийм шийдвэр гаргасан байна. Цар тахлын улмаас Японд нээлтийн ёслол болон дийлэнх тэмцээнийг энгийн ард иргэд үзэж сонирхох боломжгүй юм. Үүнтэй холбогдуулан эгэл жирийн иргэд ёслолыг үзэх боломжгүй учир нээлтэнд хүрэлцэн ирэх нь зохисгүй гэж А.Шинзо үзэж байна.
Токиогийн Олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон билээ. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих