Явган хүний зорчих хэсэгт тулгаж барьсан гражийг буулгажээ
🕔 2021/06/18 17:11
Газрын зөрчил арилгах тухай Нийслэлийн Засаг даргын 2021 оны захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буян компани баруун талд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр ашигласан зөрчил гарчээ.
Үүнд машины гражийг авто замд тулгаж барьсан болон явган хүн зорчих боломжгүй болгосон, жолоочийн үзэгдэх орчин, нөхцөлийг хязгаарлаж барьсан 11 тоосгон гараашийг буулгажээ.
Газар чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид гүйцэтгэж байна. Тус газарт явган хүний зам, тохижилтын ажил хийгдэнэ гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих