📅

Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байна

🕔 2021/06/09 23:29


Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна.  Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө.  Санал хураалт хуулийн дагуу 22:00 цагт хаагдлаа. Нийт 2087 хэсгийн хороонд санал хураалт явагдсан. Одоо дүн дамжуулах, санал тоолох ажил эхэлж байна. Улсын хэмжээнд ирц 21:30 цагийн байдлаар 52,69 хувьд хүрч, нийт сонгогчдын 1 сая 75 мянга 938 нь санал хураалтад оролцжээ. Ийн сонгогчдын 50-иас дээш хувь нь саналаа өгснөөр аль нэг хэсэг, аймагт ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр боллоо.  Сонгуулийн ерөнхий хороо 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг хараахан тасалбар болгож, зарлаагүй байна. 

Харин 22.00 цагийн байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,041,759 иргэдийн 52.78 хувь нь буюу 1,075,938 сонгогч саналаа өгөөд байна. Ингэснээр 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 50 хувьд хүрч сонгуулийн ирц хүчин төгөрдөр болж байна. Сонгуулийн санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 1.075.938 иргэн саналаа өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 78.1-д "Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нь нэмэлт санал хураалт явуулна" гэж заасан байдаг.
Сонгуулийн Ерөнхий хорооны өгсөн мэдээллээр нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?