Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга И.Е.ЛевитинтэйөчигдөрМонгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны байранд уулзаж, хоёр талын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол, Оросын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарилгаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга И.Е.Левитинг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын референт М.Ю.Моргуновыг “Алтан гадас” одонгоор шагнасныг Б.Батцэцэг сайд гардуулан өгч, баяр хүргэлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн өдөр “Евроновости” телевизийн “Страна Индустрия” нэвтрүүлэгт зочноор оролцон, “РИА Новости” агентлагт ярилцлага өгч, Монгол, Оросын харилцааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх, түүний үр дагаврыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих