📅

ОХУ-аас нэг сая тун вакцин авах Засгийн газрын гэрээ албажжээ

🕔 2021/04/02 11:17
Монгол Улсын Засгийн газар Улсын онцгой комиссоос ОХУ-аас нэг сая тун "Спутник-V" вакцин авах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Хоёр орны Засгийн газар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас нэг сая тун вакциныг ирэх долоо хоногоос нийлүүлэхээр болжээ. ОХУ-аас "Спутник-V" вакцины нэг сая тунг манай улс худалдан авахаар болсон тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сарын 26-нд өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм. Түүний хэлснээр Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдсэнбайдаг.
Энэ тухайд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун "Спутник-V" вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" хэмээн тэмдэглэж байв.

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?