Тариалангийн талбайн тэгшилгээний ажил эхэлжээ
🕔 2016/04/13 14:39
Дархан-Уул аймагт энэ онд 9500 га-д үр тариа, 600 га-д төмс, 950 га-д хүнсний ногоо, 250 га-д малын тэжээлийн ургамал, 3500 га-д тосны ургамал тариалж, 10450 тн үр тариа, 7200 тн төмс, 11400 тн хүнсний ногоо, 300 тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөсөн байна. 13500 га-д чанар сайтай уриншийн боловсруулалтыг хийнэ гэж албаны хүн мэдээллээ.
Үр тарианы хувьд аж ахуй нэгжүүд 623,2 тн үрийг нөөцөлж, тариалалтанд 1107,3 тн үр дутагдах тооцоог гаргажээ. Нийт 483 тн шатахуун, 217 тн бордоо, 35.7 тн ургамал хамгаалалын бодисыг ХХААЯаманд захиалаад байгаа аж.
Өнөөдрийн байдлаар газар тариалангийн аж ахуйн нэгжүүд техник засвар болон хаврын чийг хаалт буюу талбай тэгшилгээний ажлаа эхлүүлсэн байна.
Эх сурвалж: Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих