📅

Мэс заслаар дүр төрхөө өөрчилсан Тайландын хар тамхины наймаачин баригджээ

🕔 2023/03/01 18:21

Тайландын хар тамхины наймаачин "царайлаг солонгос эр" шиг харагдахын тулд нүүрэндээ хэд хэдэн гоо сайхны мэс засал хийлгэж, зугтсан байжээ.
Сон Жимин гэх нэрээр нуугдаж байсан Сахарат Саванжаенг өнгөрсөн долоо хоногт Бангкок дахь орон сууцнаас баривчилжээ.
Гурван сарын турш түүнийг хайж байсан цагдаа нар "Түүний дүр төрх бүрэн өөрчлөгдсөн байна" гэж мэдэгджээ.
Сахаратыг хар тамхи хууль бусаар оруулж ирсэн хэргээр буруутгаж байгаа юм. 
Thai police arrest Sawangjaeng at an apartment in Bangkok
Тэрбээр өмнө нь гурван удаа баривчлагдаж байжээ. Нэг удаа түүнийг танхайн хэргээр саатуулсан бөгөөд 2 кг (4.4 фунт) хар тамхи олсон байна.
Гэвч тэр зугтахын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн байв.
Сахарат ихэвчлэн Нидерландаас хар тамхи импортолдог ч үйл ажиллагааныхаа хүрээнд харьцсан хүмүүсийн хэн болохыг мэдэхгүй гэж цагдаа нарт хэлжээ.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?