📅

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байранд сонгогдсон хүмүүсийн нэр тодорч, томилогдлоо

🕔 2023/02/06 16:17

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ""Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дуусч, ахлах менежер, менежер, мэргэжилтэнгээр сонгогдох хүмүүс тодорч, эхнээсээ томилогдож байна. Монгол Улсын Засгийн газар төрийн бүтээмжийг дээшлүүлэх, хүнд суртлыг багасгах, авилгагүй нийгмийн бүтээх зорилгын хүрээнд хийж буй нэг ажил болох "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалт амжилттай дууслаа.
Давхардаагүй тоогоор 2900, давхардсан тоогоор 3400 гаруй иргэн сонгон шалгаруулалтанд оролцсон. Материал ирүүлээгүй болон бусад шалтгаанаар зарим хүмүүс хасагдаж, шалгаруулалтанд 2084 хүн орсон. Үүнээс 800 хүн шалнгалтанд ороогүй буюу, тестийн шалгалтанд 1215 хүн оролцсон. Нийт 434 хүн ярилцлаганд ороод, эндээс хамгийн өндөр оноо авсан хүмүүс ажлын байрандаа очиж байна. Ярилцлагын багт "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал төрийг төлөөлж оролцож ирсэн. Ярилцлагын үр дүнгээр дадлага туршлагатай, олон улсын түвшинд ажиллах мэдлэг ур чадвартай эрхмүүд сонгогдсон бөгөөд өнөөдрөөс эхлэн АТГ руу ашиг сонирхлын мэдүүлгээ өгч ажилдаа орох нөхцөл нь бүрдсэн.
Шалгаруулалтанд хөндлөнгийн хяналт үргэлж тавигдаж байсан, мөн шалгаруулалтын явцын талаар Засгийн Газраас үргэлж мэдээлэл өгч байсан.
Монгол Улсын Засгийн газраас анх удаа өргөн хэмжээний нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяа охин компаниудын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулдаг байх журмыг оруулна.
Мөн Засгийн газраас ТУЗ-ын бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах тухай шинэчилсэн журмыг оруулж байна." гэв.
Ажлын хэсгийн ахлагч Б.Дөлгөөн "Ил тод байдлын хүрээнд хөндлөнгийн хяналт тавих багийг 17 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлсэн. Тест болон ярилцлагын шалгалтын үеэр хяналт тавих бавих бололцоог хангасан. Бид 70 ерөнхий асуулт боловсруулсан. 40 нь ур чадвар, 15 нь компанийн менежмент засаглал, 15 нь Авилгалын тухай хууль болон хөгжлийн бодлогын тухай асуулт байсан. Шалгалтын процесс шударга явагдсан гэж үзэж байна.
Тав дахь өдөр "Эрдэнэс Монгол" ХХК дээр нийт шалгарсан мэргэжилтнүүдийн түвшинд 1, ахлах мэргэжилтэн, менежер, ахлах менежер дээр тус бүр 3 хүнийг санал болгосон. Нэг орон тоон дээр гурав, гурван хүнийг санал болгосон буюу нийт 132 нэрсийг С.Наранцогт захиралд хүлээлгэж өгсөн." гэлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?