📅

Андрей Руденко: Монголын гуравдагч хөршүүд нь Улаанбаатар, Москвагийн харилцааг таслахаар хичээж байна

🕔 2023/01/04 17:55

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко “Өрнөдийн орнууд Монгол Оросын  найрамдал, хамтын ажиллагааг эвдэх оролдлого хийж байгаа ч Монголын түншүүд өрсөлдөгчдийн тавьсан урхинаас зайлсхийх хангалттай мэргэн ухаантай гэдэгт Москва итгэлтэй байна” гэж мягмар гарагт ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр "Монголын  "гуравдагч хөрш" гэгддэг барууны орнууд Монголын Оростой тогтоосон уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг алдагдуулахын тулд  хүчин чармайлт гаргаж байгааг бид харж байна. Монголын түншүүд бидний өрсөлдөгчдийн тавьсан урхинаас зайлсхийх, аюулгүй байдлыг хангах хангалттай мэргэн ухаантай гэдэгт бид итгэлтэй байна. Хоёр улс 2022 оны эхээр хөл хорионы  хязгаарлалтыг цуцалсны дараа Орос-Монголын улс төрийн яриа хэлэлцээ, тэр дундаа дээд түвшний яриа хэлэлцээ нэлээд эрчимжсэн” гэжээ. Түүнчлэн Руденко "Хоёр улс цэрэг, цэрэг-техникийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлсээр байна. Монгол цэргийн алба хаагчид ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон "Восток-2022" команд штабын сургуулилалт, Олон улсын армийн наадам болон бусад арга хэмжээнд уламжлал ёсоор оролцсон. 2022 оны наймдугаар сарын 1-10-нд  Монголын баруун хэсэгт хоёр талын хамтарсан сургуулилалт болсон. Аюулгүй байдлын салбар дахь байгууллага хоорондын уялдаа холбоог байнга нэмэгдүүлсэн” гэдгийг онцолсон байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?