📅

Нүцгэлсэн жагсагчдыг санхүүжүүлсэн гэх эмэгтэйг баривчиллаа

🕔 2022/12/22 17:15

"Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах" Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2022.12.21/ болж өнгөрлөө.
Гэхдээ сонсгол зохион байгуулж байгаа танхимын хуваарилалттай холбоотой маргаан үүссэний улмаас түр завсарласан. Харин энэ үетэй давхцан Сонсголд оролцож чадаагүй зарим жагсагчид дотогш оруулахыг шаардан, Төрийн ордны гадна нүцгэлэн, эсэргүүцэл илэрхийлсэн юм. Улмаар Эрүүл мэндийн байгууллагаас тэдгээр жагсагчдын биед үзлэг хийж, нэгдүгээр зэргийн осголттой гэж үзэн, эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч яваад байгаа юм.
Тэгвэл дээрх жагсагчид болон жагсаалыг удирдаж байсан жүжигчин У.Цогтбаяр нарын ард санхүүжүүлэгч байсан нь шалгалтын явцад тогтоогдсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Авагдсан баримтад үндэслэн дөнгөж сая Сүхбаатар дүүрэгт байрлах нэр бүхий ресторанаас Н.Э гэх эмэгтэйг баривчилжээ. 
 
Дээрх эмэгтэй өмнө нь Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан гэх бөгөөд түүнийг нэр бүхий жагсагчдад санхүүжилт өгч байсан гэдэг үндэслэлээр баривчилжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, сэжигтэн гэгдэх эмэгтэй нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нартай холбоотой. Тэднээс их хэмжээний санхүүжилт авч байсан гэх ба дээрх санхүүжилтээр жүжигчин У.Цогтбаярт автомашин болон их хэмжээний бэлэн мөнгө өгсөн байна.
Түүнчлэн талбайн гэрүүдэд хонож, ордны үүдэнд нүцгэлсэн иргэдэд хамгийн багадаа хоёр тэрбум орчим төгрөг тараасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон ажээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.

https://news.zindaa.mn/4gac
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?