📅

Афганистан: Зүсэм талх идэх мөнгөөр 5 ширхэг унтуулах эм авч хүүхдэдээ өгдөг

🕔 2022/12/06 17:35

Дэлхий нийтээр хоол тэжээлийн хомсдол, өлсгөлөн гэх том сорилтын өмнө нүүр тулж байна. Тухайлбал Афгинастанд өлсгөлөнгөөс болж хүмүүс эд эрхтнээ зарж, охид бүсгүйчүүдээ худалдан, хүүхдүүддээ нэг зүсэм талх авч өгөхийн оронд 5 ширхэг тайвшруулах /унтуулах/ эм худалдан авч өгч, илүү их унтуулдаг байна.
Хүүхдүүдэд өгч буй эсциталопрам болон сертралин зэрэг эмийг ихэвчлэн сэтгэлийн хямрал, түгшүүрийг эмчлэхэд өгдөг ажээ. Харин эмч нарын зүгээс хоол тэжээлийн дутагдалд орсон бага насны хүүхэд их хэмжээний эм хэрэглэх нь элэгний гэмтэл, архаг ядаргаа, нойргүйдэл зэрэг олон өвчнийг үүсгэдэг гэж анхааруулж байгаа юм.
Alprazolam
Төр засгийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналтаас шалтгаалж Афганистанд ихэнх эрчүүд ажилгүй болсон ба тэд гэр бүлээ өлсгөлөнгөөс аврахын тулд бүхий арга чаргаа хэрэглэдэг байна.
Тухайлбал Аммар /жинхэнэ нэр нь биш/ гурван сарын өмнө бөөрөө авхуулах мэс засал хийлгэсэн бөгөөд тэрбээр “надад хэд хэдэн шинжилгээ хийж, дараа нь мэдээ алдуулсан. Би айж байсан ч надад өөр ямар ч сонголт байгаагүй” гэж ярьжээ. Мөн тэрбээр “бөөрөө зарсны дараагаар би хагас хүн болсон. Би итгэл найдваргүй болсон. Амьдрал энэ хэвээр үргэлжилбэл үхэж магадгүй гэж бодож байна” гэж хэлжээ. Бөөрөө зарсныхаа хариуд Аммар 3100 ам.доллар авсан ба түүнийхээ ихэнхийг гэр бүлдээ хоол хүнс авч өгөхийн тулд зээлсэн мөнгөө төлөхөд зарцуулжээ.
Ammar's scar on his side
Мөн нэг иргэн өөрийн таван настай охиноо 100 мянган афганаар зарсан тухайгаа хэлсэн байна.
Nazia
                                                                                                                                               Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?