📅

ЭЦА : “Амуу буудай“ нэртэй хуурамч архи үйлдвэрлэж байсныг ТАСЛАН ЗОГСООЛОО

🕔 2022/09/10 22:05
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хуурамч архи үйлдвэрлэн борлуулж байсан бүлэг этгээдүүдийг урд шөнө бөривчилсан билээ. 
Arslan.mn
Тодруулбал, шалгалтын явцад иргэн М.Энхболд, М.Энхбат нар нь Баянзүрх дүүргийн 2-р хороонд байрлах хувийн байшин түрээслэн үйлдвэрлэлийн бус аргаар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд архи үйлдвэрлэж, хуурамч акц наан захын гэр хорооллын дэлгүүрүүдээр худалдан борлуулдаг байжээ. 
ЭЦА-аас дээрх байршилд нэгжлэг хийн 2500 орчим "Амуу буудай" нэртэй онцгой албан татварын тэмдэгтүүд, хаяг шошго, их хэмжээний архийг хураан авсан байна. Хууль бусаар үйлдвэрлэл явуулж байсан дээрх этгээдүүдийг 461-р хориход саатуулаад байгаа аж. 
Иргэд чанарын шаардлага хангахгүй, үйлдвэрлэгч нь тодорхойгүй, хямд үнэтэй согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?