📅

Шороон шуурга шуурч, мөндөр орсны улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарчээ

🕔 2022/08/03 12:15

Дорноговь аймгийн Хөвсгөлийн Хатанбулаг суманд өчигдөр /2022.08.01/ өдөр 14:00 цагийн орчим 16-18 м/сек түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр орсны улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарчээ. Тодруулбал, шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн 0168 дугаар ангийн 5, 8 дугаар заставын 5 ханатай 4 гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр /нийт 19 гэр/ нурж эвдэрсэн бөгөөд мөндөрт иргэн А-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Л-ын “Харриер” загварын суудлын автомашинуудын шил хагарсан тухай Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Эх сурвалж: Ubn.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?