📅

Баримжаагүй З.Баянсэлэнгэ

🕔 2016/04/06 10:51

Сонгууль дөхөхийн хэрээр иргэдийн хүсэл, хэрэгцээн дээр "ажиллаж" элдэв бүтэх, бүтэхгүй нь тодорхойгүй, тооцоо, судалгаагүй саналуудыг оруулж, ард иргэдээсээ оноо авах гэсэн оролдлогууд багагүй гарах бололтой. Тухайлбал, төрийн албаны тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ орон нутгийн төрийн алба хаагчдыг орон сууцаар хангая гэх санаачлагыг гаргаад бүтэлгүйтэв. Орон нутагт ажиллаад ирсэн тэрбээр бага цалингаар амьжиргаагаа залгуулж буй тэдгээр иргэдэд орон сууц олгох хуулийн заалтыг оруулах ёстой гэсэн ч байнгын хорооны гишүүд дургүйцэж баримжаатай зүйл ярихыг хүссэн юм.  

Тухайлбал, гишүүн Ё.Отгонбаяр "Би Засгийн газрын гишүүн байсан хүн. Наад яриад байгаа зүйлд чинь тооцоо судалгаа байна уу? Арай ч ингэж болохгүй. Засгийн газрын зовлонг би ч гадарлаад байна. Баянсэлэнгэ ээ, баримжаатай юм ярь” хэмээжээ. Үүнд нь З.Баянсэлэнгэ ихэд бухимдаж, гаргасан саналдаа дэмжлэг авах гэсэн ч санал хураалтаар дэмжигдээгүй юм.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?