📅

Л.Мөнхтүшиг: БНСУ руу долоон удаагийн нислэг хийхээр болжээ

🕔 2021/02/18 13:32
 
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар өнөөдөр /02.18/ мэдээлэл өглөө. Гадаадаас ирэх иргэд 10 хоног тусгаарлагдах байранд, дөрөв хоног гэртээ тусгаарлагдана гэлээ.  Тусгаарлалтын хоёр дахь болон найм дахь хоногуудад шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт нь гэрт нь гаргах юм байна. 
Хуваарь:
Хоёрдугаар сарын 26-ны өдөр БНСУ руу нислэг хийнэ. Анх энэ сард  дөрвөн нислэг төлөвлөж байсан бол харин одоо нийт долоон нислэг хийхээр болжээ. 
Гуравдугаар сард нийт:  12 нислэг хийнэ. Үүнээс Сөүл рүү 6 удаа хийх бөгөөд зөвхөн транзит нислэг  хийнэ гэв. Учир нь Солонгос улсад халдвар авагсдын тоо их байгаа тул транзитаар ирэх иргэдээ Сөүлээс ирэх хүмүүстэй холихгүй байхаар болжээ.
Мөн Токио хот руу гурван удаагийн нислэг үйлдэх ба Японд байгаа оюутнуудыг авчрах юм. Түүнчлэн Казахстаны нийслэл Нур-Султан хот руу гуравдугаар сард нислэг үйлдэнэ гэлээ.
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?