Эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа 20 мянган хүнийг вакцинд хамруулахыг хүслээ


Монгол Улс нь КОВАКС хөтөлбөрт хамрагдахаар гарын үсгээ зурж, тухайн хөтөлбөрт хамрагдах улс орнуудын 4 дүгээрт бичигдсэн байгааг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун дурдлаа.

КОВАКС хөтөлбөр нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад КОВИДийн вакцинийг хүргэхэд туслах олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр юм.

Цахим уулзалтын мэдээллийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нарт хүргүүлж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, дээрх орнуудтай вакцин нийлүүлэлтийн талаар холбоотой ажиллах тухай санал хүргүүлжээ.

Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих