НББХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх ЗГ-ын тайланг сонслоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2020.12.09) цахим хуралдаанаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх тайланг танилцуулсан юм.
Тэрбээр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийгМонгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн чуулганаар хэлэлцэж баталсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн,2017 оноос гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар зүйлчилж, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил болон хүүхдийн эрхийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж эхэлсэн болохыгтанилцуулгын эхэнд дурдав.
Хууль тогтоомжийн биелэлтийн талаарх тайланг зурагт хуудсаар танилцуулбал,
Танилцуулгын төгсгөлд тэрбээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2017 оны A/173, A/251, A/380 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх журам”-ын дагуу сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардал тусгайлан төлөвлөн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэлэлцэн батлах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх тухай санал хэлэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын салбарынтайлангсонссоны дараа УИХ-ын гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга авсан юм. Үүнд, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хууль батлагдсанаас хойш гэр бүлийн хүчирхийлэл, үүний дотор хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар тодруулахад, 2017 оноос хууль мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан 2018 онд гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа гэдгийг Ажлын хэсгээс тайлбар хийв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй томоохон бүлгийн нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Энэ бүлэг хүмүүст зориулсан ямар ажил хийсэн талаар тодруулав. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариултдаа, энэ чиглэлд хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Тухайлбал, хамтарсан баг тухайн нутаг дэвсгэрт ажиллаж, айл өрхөөр явж судалгаа хийх зэрэг ажлуудыг 2021 оноос хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.
УИХ-ын гишүүн Д.Батлут, гэр бүлийн хүчирхийлэл юунаас үүдэж буй нарийвчилсэн судалгаа хийсэн эсэх талаар, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо, үүнээс гарах үр дүнгийн талаарх тодруулахад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2020 онд дараах таван төрлийн судалгаа хийсэн гэв. Үүнд, Гэр бүлийн хүчирхийллийн 2018, 2019, 2020 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийн криминологи судалгаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн талаарх чанарын судалгаа, Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ хийх судалгаа,Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, мөн Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлгээ хийсэн гэв.
УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны зарим гишүүд нийгэмд хүртээмжтэй аян, уриаг үргэлжлүүлэх, сэтгэл зүйчдийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх зэрэг саналууд хэлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих