Д.Азжаргал: “Асури” бол Монголдоо цор ганц повер иог
Эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсч буй хүн бүрийн сонголтод олон төрлийн үйлчилгээг санал болгодог болжээ. Ялангуяа энэ сонголтуудад иог томоохон байр суурийг эзэлж байна. Тиймээс бид иогийн давуу тал чухам юундаа байдаг вэ гэдэг талаар сонирхон Асури повер иогийг зорьж, багш Д.Азжаргалтай уулзаж ярилцлаа.
-Асури повер иог нь хэдэн онд байгуулагдсан бэ. Иог гэж юу вэ гэдгийг товчхон тайлбарлавал?
-Анх Ө.Энхболор захирал 2014 онд 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр Асури повер иогийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо манайх гурван салбартай. Иог нь дотроо олон төрөлтэй. Хүмүүсийн дунд иогийг зөвхөн эмэгтэйчүүд хийдэг гэсэн ойлголт элбэг байдаг. Энэтхэгт хамгийн анх иогийг эрэгтэй хүн үүсгэж байсан гэх түүх бий. Иог гэдгийг зарим хүмүүс их хүндээр тусгаж авдаг. Хүнд хэлбэрийн дасгал хөдөлгөөн хийх нь иог юм байна гэж ойлгоод энэ бодлоосоо шантардаг. Иог гэдгийг зүгээр л өөрийгөө эрүүл байлгах энгийн нэгэн дасгал гээд ойлгочихвол хичээллэж эхлэх гэж буй хүнд төдий чинээ амар.
Иогийн дасгал хүнээс уян хатан хөдөлгөөн, тэвчээр хатуужил ихээр шаарддаг ч заавал уян хатан байх ёстой гэж ойлгож болохгүй. Учир нь иог өөрөө хүнийг уян хатан болгодог юм. Ер нь иогийн дасгалыг шууд өндөр ачаалал авахгүйгээр бага багаар өөрийгөө дасгаж хийх нь чухал.
-Повер иог нь бусад иогоос юугаараа онцлог давуу талтай вэ?
-Манай повер иог Монголдоо цор ганц нь. Повер иогийн тухайд, түргэн хугацаанд үр дүнгээ өгдөг. Хамгийн гол нь галбиржих, эрүүлжих, уян хатан болох зэрэг үйл явц биед цогцоороо бий болдог онцлогтой. Булчинг зэрэг дэмжих, булчин луу чиглэсэн дасгалууд ерөнхийлж ордог. Нэг бүрчлэн нэрлээд байвал маш олон давуу тал бий. Насан туршдаа нурууны өвчингүй амьдрах арга зам бол иогоор хичээллэх гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл, хүн иогийн дасгал хийх үед биеийн баруун, зүүн талд хоёуланд нь яг ижилхэн тэнцвэртэй ачаалал өгч, булчинг хөгжүүлж, бас суллаж чаддаг.
-Дийлэнх хүмүүс маань асар богинохон хугацаанд хүссэн үр дүнгээ харах хүсэлтэй байдаг. Повер иогоор хичээллэснээр хэр хурдан хугацаанд үр дүнгээ өгч эхлэх вэ?
-Эхний өрөөс эхлэн үр дүнгээ өгч эхэлнэ. Эхний өдөр бие булардаг. Хүний биед хуримтлагдсан хортой хийнүүд маш сайн гадагшилна. Хэхрүүлэх, унгах, савны хий гарах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
-Иогийн үед хоолны дэглэм барьдаг уу. Жишээ нь бусад тураах газрууд гурил, будаа гэх мэт бүтээгдэхүүн идэж болохгүй гэдэг шиг идэж болохгүй хоолны заалт байдаг уу?
-Иогийн үеэр хоолны дэглэм барьдаггүй. Яагаад гэвэл эрчимтэй булчинд чиглэсэн дасгалууд явдаг болохоор уураглаг хоолноос гадна хүссэн хоолоо иддэгээрээ бусад иогоос бас нэг давуу тал болж өгнө. Гэхдээ дасгалын хугацаанд чихэрлэг зүйл, газтай ундаа гэх мэт цусан дахь холестерин нэмэгдүүлэх зарим цөөн хүнсийг түр хорих хэрэгтэй. Үүнийг хэрэглэхгүй 10-20 хоноод ирэхээрээ хүний бие цаанаасаа нэхэх дуршил нь алга болчихдог.
-Повер иогийн ач холбогдол нь юундаа байдаг юм бэ. Бие организмд ямар өөрчлөлтүүд гарах вэ?
-Турна, галбиржина, эрүүлжинэ, залуужуулна, хамгийн чухал нь стрессээс ангижруулах ач холбогдолтой.
-Та сая залуужуулна гэлээ, энэ тухайгаа тодорхой тайлбарлаач.
-Шөрмөсний сунгалт хүнийг залуужуулдаг. Иог хийгээд сунгалт сайжраад байхаар шөрмөснөөс гарж байгаа хөлс хүнийг дотроос нь тэжээж байдаг. Повер иогийн дасгалууд дунд залуужуулах дасгал ч ордог.
-Иогийн багш сургаж, бэлтгэдэг үү. Иогийн багш болоход ямар нэгэн шалгуур тавих уу?
-Чанартай гэдэг утгаараа маш цөөхөн тооны хүмүүсийг сургадаг. Хамгийн гол нь хүн сурч, хийж байгаа зүйлдээ өөрөө дур сонирхолтой, мөн тууштай байх л хэрэгтэй. Түүнээс цаанаасаа заасан шалгуур байхгүй.
-Уншигчид бас сонирхож магадгүй, хэдэн өдрийн хичээл нь нэг курс болох вэ?Курсийн төлбөрийн талаар хуваалцаач.
-Нэг курс нь хоёр долоо хоногийн ажлын 10 өдөр болно. Манай төлбөр 10 өдрийн 60 мянган төгрөг, 20 өдрийн 100 мянган төгрөг болж хямдарсан байгаа. Өмнө нь 10 өдрийн 100 мянган төгрөгийн төлбөртэй байсан юм.
-Дээр хэлэхдээ та гурван салбартай гэсэн. Нэмэлт мэдээлэл болгож гурван салбарын байршлууд нь хаана байдгийг хэлж өгөөч.
-Тэгэлгүй яах вэ. Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт. Манай 13-р хорооллын салбар Бөхийн өргөөгөөс зүүн дөрвөн зам дагуу чиглэлд хуучнаар "Хөх нуруут"-ын хамгийн зүүн талд байрладаг. 1-р хорооллын салбар маань Цамбагаравын Номин супермаркетын баруун талд 45а байранд хичээллэж байна. Модны хоёрын салбар болGandin view-ийн урд Kалифорниа фитнесс Tод өнгө бичиг хэргийн уулзвараар ороодCapital банктай 32а байранд байрлаж байгаа.
-Асуух зүйл их байгаа ч ярилцлагаа товчхондоо энд хүргээд өндөрлүүлж байна. Төгсгөлд нь асуухад, илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч болох вэ. Мөн сонирхсон хүмүүс яаж холбогдох вэ?-Асури иогийн фэйсбүүк хуудас бий. Дэлгэрэнгүй мэдээллийг Asuri power yoga хуудаснаас үзэх боломжтой. Мөн асууж тодруулах зүйл гарвал 89108288 дугаарт холбогдож болно.
-Мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
Ярилцсан: Э.Урантуяа
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих