📅

“Эрдэнэт үйлдвэр”-ийн тэрбумтан захирал Т.Батмөнх

🕔 2020/09/30 21:00

Төрийн албан хаагчдын ХОМ-ийг манай сайт цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Түмэн-Аюушийн Батмөнхийг онцолж байна. 
Түүний хувьд  үйлдвэрийн бусад захирлуудаас ХОМ нь хамгийн өндөр өсөлттэй яваа нэгэн юм. Тодруулбал 2017 онд Т.Батмөнхийнх 10 гаруй сая төгрөгийн орлого олж байгаагаа мэдүүлжээ. Тэгвэл 2019 онд жилийн 700 сая хол давсан орлого олсон байх юм. Тэднийх гурван орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалттай газар, 2 гражтай. Эдгээр нь нэг тэрбум 567 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 145 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр машинтай. 
Т.Батмөнхийн хувьд хөрөнгөлөг төрийн албан хаагчдын нэгэн адил  хурдан удмын адуутай “уяач” нэгэн. 2019 оны ХОМ-тээ мэдүүлснээр 56 хурдан удмын адуу, 85 адуу, 36 хонь, 63 үхэртэй. Нэг байршилд эзэмших эрхтэйгээр 1362 м2, хоёр байршилд өмчлөх эрхтэйгээр 1058м2, 5000 м2 газартай гэж мэдүүлжээ. 375 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй. 186 сая төгрөгийн хадгаламжтай. Эрдмийн тана ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Тус компани нь ломбард, хүнсний дэлгүүр, цайны газар, гадаад худалдаа, гадаад хэлний түр сургалт, хүнсний ногоо, үрслэг тариалалт, газар тариалан эрхлэх эрхтэй. Нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 
О.ОНОН
Оллоо.мн
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?