Мангасууд Хууль Ёсыг Уландаа Гишгэхээр Улайрч Байна Шүү
Мафижсан төрийн мангасууд хуулийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх оролдлогыг бүгд хийж байна. Дон Женкогийн халаасны хүүхэлдэй болох УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Б.Ганбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Л.Эрдэнэчимэг, Г. Уянга нар энэ ажилд ихээхэн хүчин чармайлт гаргаж эхэллээ. Гэхдээ энэ хүчин чармайлт хаацайлалт хамгаалалт энэ тэр нь нэлээн учир жанцантай олон жилийн хуувилдааны үр дүн бололтой.
УИХ-ын дарга З.Энхболдыг төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үед тус газарт хамт ажиллаж байсан ойрын эх сурвалжийн үгээр бол энэ үед Женко Х.Баттулга Мах импекс, Талх чихэр гээд нэр бүхий хувьцаат компаниудыг хээл хахууль өгч хууль бусаар хувьчлан авсан байдаг. Энэ хувьчлал явагдах үед Зам тээврийн яамны сайд А.Гансүх төрийн өмчийн хороонд хуулийн мэрэгжилтнээр ажиллаж байсан ба З.Энхболд, Х.Баттулга, А.Гансүх нарын түрийвч нэг болоод 20 илүү жил болж байна.
Эдгээр обьектыг хувьчлан авахад нь туслалцаа үзүүлсэн З.Энхболд, А.Гансүх нарт Х.Баттулга халаасны мөнгөөр харамгүй туслаж тэтгэж ирсэн. Мөн хууль бусаар олж хуримтлуулсан хөрөнгөнөөсөө ч хуваалцсан. Тэгэхээр З.Энхболд, А.Гансүх нар Женко Х.Баттулгад жинхэнэ утгаараа төмсөгдүүлсэн бөгөөд одоо түүнийг цээжээрээ хамгаалах матрасовуудын үүргийг сайн гүйцэтгэж байна. Матросовуудын тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн Б.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Д.Уянга, Ийгл ТВ-ийн найруулагч Баатар, хууль зүйн сайд Д.Дорлигжав , Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн нар албан ёсоор орж байх шиг байна.
Д.Дорлигжав сайдын хувьд ерөөсөө улс төрч хүнийг улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилсон нь алдаа болсон бөгөөд тэрээр АН, МОАХ фракцын эрх ашгийг үхэн хатан хамгаалагч болж хувирлаа.
Албан тушаалын байдлаа ашиглан олон тооны бизнес эрхлэгчдийг дарамталж байсныг нь нэг намын гишүүн болох Х.Тэмүүжин илчилж байсан.
Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн дарга байхдаа идсэн уусан, төрийн мөнгө шамшигдуулсан гэх яриа маш хүчтэй тарж тодорхой хэмжээнд шалгагдаж байсан боловч хэргийг нь одоогийн хуулийн байгууллагын эрх мэдэл бүхий томоохон албан тушаалтан зохицуулж өгсөн.
Сайд түүнд талархсан сэтгэлээ илэрхийлж тэтгэвэртээ гарсан хүнийг эргүүлэн төрийн өндөр албан тушаалд томилуулсан юм байналээ.
УИХ-ын гишүүн бидон Ганбаа ч яахав нэг нутаг, нэг тойргоос сонгогдохоор долигонож гүйсээр халаасанд нь орсон хүн. Одоо хашиж байгаа албан тушаалын байдлаа ашиглан хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийж байна. Өөрөөр хэлбэл Бидон Ганбаа Женко ахынхаа далалсан газар ил гарч, далайсан газар нь далд орох этгээд.
Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарын талаар нэг их олон юм тайлбарлах шаардлагагүй байхдаа. Хэн нь хэн бэ? гэдгийг түмэн мэднэдээ. Энэ хоёр хүүхэн бол эмэгтэй гишүүн гэсэн нэрээр хаана л сенсаци тарихаар, олны хараанд өртөхөөр үйл явдал болж байна тэнд л өнхөрч, өшигчиж явах юмдаа. Хүүхэд морьноос уналаа, шатаж үхлээ, ээж аав нь зодож аллаа, өвчинөөр нас барлаа, амьтанд бариуллаа гэх мэдээлэл өдөр бүр л гарч байхад эдгээр ПОП-ууд хаана байсан юм бол гэж гайхах юм. Өмөөрөх, өмгөөлөх, хаацайлах, хамгаалах хүнээ, орчиноо зөв мэдэрч баймаар юмдаа. Магадгүй эдгээр эмэгтэйлэг шуугиан тарих дуртай гишүүд маань Женко Х.Баттулгад бас л атгуулсан юм боловуудаа.
Л.Эрдэнэчимэг л гэхэд Моносын бизнесээ авч явах гэсэн ядуу сэтгэлгээгээр МОАХ-ын нэр барьж улс төрд орсон өрөвдөлтэй хүүхэн шүүдээ. Өнгөрсөн сонгуулиар өвөр түрүйндээ орон байж нэг баг болсон иймэрхүү ПОП-уудад хэн итгэхвээдээ. Одоо бол сонгуульд нэр дэвших оноо цуглуулсан ажил л хийж байгаа. Тэрээр эрүүгээ унжуулан гүйж эднийхээ өвөр түрүйнд орсноороо Моносын санхүүжилтыг улсын хөрөнгөөр хийлгээд л байж байгаа бөгөөд нийт 100 гаруй тэрбум төгрөгийн тендер, санхүүжилт авсан гэх.
Г.Уянга бол угаасаа иймэрхүү аргаар мөнгө олоод сурчихсан хүүхэн. Анх Н.Энхбаярын талаар цуврал нэвтрүүлэг хийж алуурчин, авилгагч гэж байж олонд танигдсан хүн. Өнгөрсөн 4 жил алуурчинтайгаа нэг оронд орж уйдсан бололтой. Одоо ирэх 4 жил ирэйдүйгээ өөр хүнээс олохоор ажиллаж эхэлжээ. Энэ мэт байдлаар орлого олохгүй бол өөр орлогын эх үүсвэр байхгүй амьтан. Хаалтын гэрээ гэх хэдэн халтар төгрөг олоход тустай алга дарам цаасыг санаачлан анхны гэрээг хийж байсан хаалтын гэрээний загалмайлсан эх, эх баригч нь.
Ер нь монгол улсад шудрага ёс устаж гэмт бүлэглэл мафи улсыг удирдах болсныг энэ үйл явдал харуулж байгаа юм бишүү.
АН улс орныг ийм болголоо. Авлигагүй улс орон болно гэдгийг авлигын гэмт хэрэгтэй тэмцэх талаар дурсаад ч хэрэггүй болж. Хуулийн байгууллага хэвийн ажиллах нөхцөл боломжийг тэд үгүй хийхээр улайрч байна
Эх сурвалж: Ardchilal.mn