📅

Хөвсгөл аймгийн газар нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

🕔 2020/08/27 10:05

Хөвсгөл аймгийн Рашаант сумын газар нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, Рашаант сумын Их-Ац багийн “Хөвсгөлийн нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т/ наймдугаар сарын 25-ны өдрийн 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн. 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?