Дэлгэрмөрөн 10 сая төгрөгийн дуэльд Камертоны Ганааг дуудав
Камертон хамтлагийн гишүүн Э.Ган Эрдэнэ турахаар шийдэн энэ удаад өөртэйгөө өрсөлдөхийг Номин Талст хамтлагийн гишүүн Т.Дэлгэрмөрөнд хандан уриалсан билээ. Харин өрсөлдөөний хариуг Дэлгэрмөрөн ийн өгчээ.
Хар багын л их дэврүүн боловч уяхан сэтгэлтэй “Камертоны” гургалдай Л.Ган-Эрдэнэ бид хоёр бол нэг нутгийн залуус гэдгийг Хөвсгөлчүүд сайн мэднэ ээ.Тэгэхээр Ганаагийн төрсөн ах “Титэм” хамтлагийн дуучин ая зохиогч продюссер Л.Тайванбат ах маань мөн Хөвсгөлийнх байх нь. Ах маань бид хоёрт харамгүй хайртай.Ерөөсөө бүх ах нар нь хайртай л даа. Хүн мэддэггүй л болохоос бид хоёр чинь багын л нэгэндээ хүндлэлтэй хоёр байлаа.Нэгнийдээ очоод хоночихдог.Өглөө нь босоод ах нараасаа сургааль сонсдог тийм л хүүхдүүд байсан даа. Гэхдээ яалтачгүй манай Ганаа чаддаг зүйлдээ бардам бас онгироо залуу шүү.Та нар хар л даа.Өөрөө турах мөрөөрөө турахгүй гэмгүй байсан намайг хөлдөө чирээд л авлаа олны өмнө.
Харин яг хоёр дүү нь өрсөлдөх болсон чинь “Титэм” Л.Тайванбат ах маань төрсөн дүүгийнхээ постыг шэйрлээд минийхийг алгасаад байх юм улаан цайм гхгхгх. Би уг нь Харанга Лхагваа , Хар Сарнай Амраа хоёр мангас ахыгаа сэрээмээргүй л байх юм. Юу бодож байгаа юм болдоо.Би ч бас зүгээр мөчөөгөө өгөхгүй шүү. Яагаад гэвэл Ганаа намайг амархан залгина гээд бодчихож. Би чинь зүгээр л тайван сайхан амьдарч байлаа шүү дээ хэнд ч гэм хоргүй.
Ингээд хоргоогоод байхаар нь тэгэхээс тэгэх гэж жинхэнэ хал сууж халуун чулуу долоосон эр хүн ямар байдгийг ойлгуулах гэж миний бие 10.000.000 төгрөгний бооцоо тавьж ,ард олны өмнө 3-н цагийн дотор хариугаа өг гээд хүлээгээд хэвтэж байна Одоогоор тэр чимээгүй л байна.Ой тоонд нь байгаагүй өрсөлдөх санал тавьчихсан байх л даа гхгхгх.Мэдээж түмний өмнө нүцэглэж төрсөн биеийнхээ жинг харьцуулж үзэж байгаад өрсөлдөнө чамтай гхгхгх. Үзмээр байгаа бол ингээд л үзчихье нэг сарын турш.Үгүй бол тайван сайхан амьдруулаад аль намайг.‼‼‼
Чадахгүй бол өөрт чинь олон боломж байна ноён Бондгороос эхлээд “Мөрөөдлийн театр”-ийн цулцаак Ганбаа хүртэл. Түүнээс бусдаараа одоог хүртэл хайрлан хүндэтгэж явдаг шүү хайртай найзыгаа хамтлагийнх нь залуусын хамтаар.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих